Дүүргийн 130 гаруй иргэнд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөв

Нэмэгдсэн: 2017-04-21 13:01:20

Дүүргийн 130 гаруй иргэнд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөв

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан.Энэ ажлын хүрээнд дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хууль зүйн тасаг нийслэлийн ЗДТГ, Өмгөөлөгчдийн холбоотой хамтран иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөгийг өчигдөр зохион байгуулав. Иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөгт дүүргийн 1-20 дугаар хорооны 130 гаруй иргэн хүрэлцэн ирж, Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч А.Гантуяа, Д.Ариунзул нараас эрүү, иргэн, гэр бүлийн эрх зүйн харилцаатай холбоотой асуудлаар хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авлаа.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл