Дүүргийн 1-8 дугаар хорооны СӨХ, хөршийн хяналтын бүлэг болон хяналтын камерын худалдаа эрхлэгчид зөвлөлдөв

Нэмэгдсэн: 2017-04-20 20:20:55

Дүүргийн 1-8 дугаар хорооны СӨХ, хөршийн хяналтын бүлэг болон хяналтын камерын худалдаа эрхлэгчид зөвлөлдөв

Нийслэлд үйлдэгдэж буй гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд орон сууц түүний гадна орчин, гэр хорооллын гудамж, талбайг камержуулахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Цагдаагийн газраас санаачлан"Камержуулалт" болзолт уралдааныгирэх зургаадугаар сарын 1-нийг хүртэл 2 сарын хугацаатай зарласан. Энэхүү уралдааны хүрээнд дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 1-8 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа СӨХ, Хөршийн хяналтын бүлгүүд болон камерын худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн хооронд нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт дүүргийн 1-8 хорооны Засаг дарга, СӨХ, Хөршийн хяналтын бүлэг, хяналтын камерын худалдаа эрхлэгчид оролцож, гэмт хэрэг ихээр үйлдэгддэг газруудыг хэрхэн камержуулах талаар санал солилцов. Энэ үеэр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх, аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулагдаж байгаа "Камержуулалт" болзолт уралдаанд холбогдох байгууллагуудыг идэвхтэй оролцохыг уриалж байна. Болзолт уралдааны хугацаанд идэвх санаачлага гарган оролцсон дүүрэг, хороо, сууц өмчлөгчдийн холбоо, хөршийн хяналтын бүлэг, Засаг дарга, цагдаагийн ажилтан, иргэдээс сонгон шалгаруулж дараах урамшуулал олгоно.Үүнд,
Дүүрэг хороо:
1-р байр 6 сая төгрөг
2-р байр 5 сая төгрөг
3-р байр 4 сая төгрөг
Сууц өмчлөгчдийн холбоо:
1-р байр 6 сая төгрөг
2-р байр 5 сая төгрөг
3-р байр 4 сая төгрөг
Хөршийн хяналтын бүлэг:
1-р байр 6 сая төгрөг
2-р байр 5 сая төгрөг
3-р байр 4 сая төгрөг 
Тусгай шагнал:
Засаг дарга - 4 тус бүр 1 сая төгрөг
Цагдаагийн ажилтан - 4 тус бүр 1 сая төгрөг
Иргэн - 4 тус бүр 1 сая төгрөг ажээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл