Дүүргийн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар 2017 оны үр дүнгийн гэрээгээ байгууллаа

Нэмэгдсэн: 2017-03-15 20:00:43

Дүүргийн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар 2017 оны үр дүнгийн гэрээгээ байгууллаа


Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагч буюудүүргийн Засаг дарга Х.Болормаа өнөөдөр дүүргийн хэмжээнд байгаа төрийн өмчийн 26 сургууль, 32 цэцэрлэг, төрийн бус өмчийн 20 сургууль, 35 цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай 2017 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээг байгуулав. Энэ бжилийн үр дүнгийн гэрээнд тусгайлан заасан онцлох ажил бол бүх сургууль, цэцэрлэгүүд хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд мэргэжлийн байгууллага болон эцэг, эхчүүдтэй хамтарч ажиллах, сургууль, цэцэрлэгийн аюулгүй орчны зураглал гаргаж, хэрэгжүүлэхийг тусгасан гэдгийг тодотгож байлаа.  Үр дүнгийн гэрээ байгуулах үйл ажиллагааны төгсгөлд дүүргийн Засаг дарга “Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудаас гэрээнд тусгасан ажлуудыгхөрсөн дээр буулган хэрэгжүүлж, үр шимийг нь бодитойгоор хүртэхэд та бүхний хүлээх үүрэг, оролцоо, идэвх зүтгэл өндөр.Иймд та бүхэн гэрээний заалт нэг бүрийн хэрэгжилтийг бүрэн хангаж, ажлын сахилга хариуцлагаа өндөржүүлж, чармайн ажиллаарай. Монголын ирээдүй хойчийг эрдэм боловсролтой иргэн болгон төлөвшүүлэхэд оруулж буй их ажилд нь амжилт хүсье” гэлээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл