Хэрэглэгчийн эрхийн талаар 150 гаруй иргэнд мэдээлэл, зөвлөгөө өглөө

Нэмэгдсэн: 2017-03-15 19:10:04

Хэрэглэгчийн эрхийн талаар 150 гаруй иргэнд мэдээлэл, зөвлөгөө өглөө

Олон Улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр  дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, дүүргийн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй хамтран “ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ДЭЭДЛЭЕ” өдөрлөгийг зохион байгууллаа. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хэрэглээний талаарх тэдний мэдлэг боловсрол, соёл, хандлага, хууль эрх зүйн мэдлэгийг сайжруулах зорилготой зохион байгуулсан уг өдөрлөгт 150 гаруй иргэн оролцов. Өдөрлөгийн үеэр дээрх иргэдэд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль болон Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг танилцуулж, хэрэглэгчийг хууль эрх зүйн мэдээллээр хангасан юм. Мөн дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс хэрэглэгчдэд зориулж хүнсний чанар аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүн, эмийг хэрхэн зөв сонгох талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хадгалалтын хугацаа дууссан, шошгын шаардлага хангаагүй, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй эм, хүнсний бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гарган иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлэг, гарын авлага  тарааж ажиллалаа. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл