Эмэгтэй сагсан бөмбөгийн тэмцээнд Б.Өнөрзаяа ахлагчтай Этүгэн их сургууль тэргүүллээ

Нэмэгдсэн: 2017-03-06 17:29:25

Эмэгтэй сагсан бөмбөгийн тэмцээнд Б.Өнөрзаяа ахлагчтай Этүгэн их сургууль тэргүүллээ

Монгол улсын Засгийн газрын тогтоолоор дөрвөн жилд нэг удаа болдог Сүхбаатар дүүргийн Оюутны спортын IV наадам амжилттай зохион байгуулагдаж байна. Спортын таван төрлөөр зохион байгуулагдаж байгаа уг наадмын сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр МУИС, ШУТИС-ын спорт зааланд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд есөн их, дээд сургуулийн 11 баг ур чадвараа сорин өрсөлдсөн бөгөөд хаалтын ажиллагаанд дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир, П.Давхарбаяр нар оролцож баг, тамирчдад спортын өндөр амжилт хүссэн юм. Тэмцээний эмэгтэйчүүдийн аварга багаар Б.Өнөрзаяа ахлагчтай Этүгэн их сургууль шалгарсан бол удаах байруудад Б.Цамбагарав ахлагчтай ШУТИС, Б.Халиун ахлагчтай МУИС тус тус орлоо. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл