Дүүргийн гал түймэр унтраах, аврах 34 дүгээр анги марш, тусгай бэлтгэлийнтэмцээнд III байр эзэллээ

Нэмэгдсэн: 2017-02-16 13:39:37

Дүүргийн гал түймэр унтраах, аврах 34 дүгээр анги марш, тусгай бэлтгэлийнтэмцээнд III байр эзэллээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөрХүй долоон худагт амжилттай зохион байгуулагдлаа.Тэмцээнд нийт 15 багийн 180 тамирчид эр зориг, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Энэ жилийн тэмцээнд тамирчид жагсаалын ажиллагаа, дүрмийн мэдлэг, гранат шидэлтийн талбай дахь ажиллагаа, эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх, GPS /луужин/ ашиглан биетийг хайж олох, бие бялдрын шалгуураар норматив гүйцэтгэх ажиллагаа, гал унтраах тархалт, химийн хорт бодисоос хамгаалах нормативын ажиллагаа гэсэн цэгүүдэд даалгавар гүйцэтгэн, 10 км замыг туулж эр зориг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.Нийлбэр дүнгээр I байрыг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 10 дугаар анги, II байрыг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр анги, III байрыг Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр анги тус тус эзэлсэн байна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл