Дүүргийн Засаг дарга уриалга гаргалаа

Нэмэгдсэн: 2017-02-09 11:32:44

Дүүргийн Засаг дарга уриалга гаргалаа

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх тухай” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн осол гэмтэл, ялангуяа түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор уриалга гаргалаа. Уриалгын дагуу ажил хариуцсан байгууллагууд төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

УРИАЛГА

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.
Сүүлийн жилүүдэд 0-5 хүртэлх насны хүүхдийн түлэгдлийн өвчлөл, нас баралт, түүнээс шалтгаалсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо буурахгүй байна. Энэ асуудал нь зөвхөн эрүүл мэндийн байгууллага бус төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, оролцоо чухал байгааг харуулж байна.
Сүхбаатар дүүрэгт 2016 оны байдлаар 0-5 насны нийт 309 хүүхэд осол гэмтлийн эмнэлгийн тусламж авсны 16,5 (51) хувь нь зөвхөн түлэгдэлтийн улмаас эмнэлгийн тусламж авсан. Иймд бага насны хүүхдийн эрүүл мэнд, амь нас, амьдралын чанарын асуудалд эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлага, аж ахуйн нэгж байгууллагын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Хүүхдийн түлэгдэл-Эцэг эхийн хариуцлагаас“ сарын аяныг дэмжиж, хамтран ажиллахыг уриалж байна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл