ЭРХЭМ ЗОРИЛГО

Дvvргийн аж ахуйн нэгж байгууллага, иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдний ажиллаж, амьдрах ая тухтай орчинг бvрдvvлэхэд тєрийн ажил, vйлчилгээний чанар, хvртээмжийг дээшлvvлэн ажиллана.

Сvхбаатар дvvрэг анх 1965 оны 4-р сарын 14-нд БНМАУ-ын АИХ-ын Тэргvvлэгчдийн 79-р зарлигаар “Сvхбаатарын район” нэртэй байгуулагдсан юм. Тэр vедээ 44 хороо, 19542 єрх, 96,6 мянган хvн амтай газар нутгийн хувьд томоохон район болон байгуулагдан даруй 40 жилийн нvvрийг vзэж байна. 1992 оны Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн єєрчлєлтєєр “Сvхбаатар”, “Чингэлтэй” гэсэн хоёр дvvрэг болон шинээр зохион байгуулагдсан тvvхтэй. Ер нь 1778 оноос хойш Монгол улсын нийслэлийн шашин, тєр, соёлын байгууллагууд тус дvvргийн газар шороон дээр байрлаж байсан тvvхэн баримт байдаг. Энэ утгаараа манай дvvргийг “Нийслэлийн хоймор” хэмээн єргємжилдєг билээ. Монголын тусгаар тєрийг vндэслэн байгуулагч их жанжин Сvхбаатарын нэрээр тус дvvргийг нэрлэсэн нь ч ихээхэн утга учиртай, билэгдэлтэй.

Тус дvvрэг єнєєдєр 21.8 мянган га газар нутагтай,20  хороо, 36165 єрхтэй, 2010 оны эцсээр 136891 хvн амтай нийслэлийн томоохон дvvрэг болоод байна. Vvний хамт тус дvvрэгт нийслэлийн тєр, засаг, соёл боловсрол, шинжлэх ухааны тєв байгууллагууд тєвлєрєн vйл ажиллагаа явуулж байдаг онцлогтой. Эдгээрийн заримаас нь дурьдвал Тєрийн ордон, Ерєнхийлєгчийн болон УИХ-ын Тамгын газар, Засгийн газар, яам, агентлагууд, Нийслэлийн Тєр захиргааны байгууллага, 13 улсын Элчин сайдын яам, НVБ, Дэлхийн банк, Азийн сан, Конрэд Аденауэр сангын суурин тєлєєлєгчийн газар зэрэг тєрийн болон Олон улсын байгууллагууд, МАХН, АН зэрэг улс тєрийн нам, эвсэл холбоодын 30-аад байгууллага, Шинжлэх ухааны Академи, МУИС, АУИС, МУШУТИС, МУБИС зэрэг их, дээд сургууль, коллеж, УКНЭ, АVЭ, I, II тєрєх газар зэрэг томоохон эмнэлэгvvд, нийтдээ 5200 гаруй байгууллага, аж ахуйн нэгж тус дvvрэгт байрладаг. Иймээс Сvхбаатар дvvргийг хамгийн “оюунлаг дvvрэг” гэж онцолдог.

ДҮҮРГИЙН СҮЛД, ДАЛБАА

Сүхбаатар дүүргийн иргэдийн төлөөөлөгчдийн хурлын 2002 оны 12 сарын 18-ны өдрийн О5 дугаар тогтоолоор дүүргийнхээ сүлд,далбааг шинэчлэн баталсан.  Эдүгээ төр захиргааны байгууллагууд Сүхбаатар дүүргийнхээ  сүлд,далбааг хүндэтгэн залсан байдаг бөгөөд иргэд ч өөрсдийн эрхэм бэлгэдэл  болгон дээдэлсээр байна.

Сүлд:

Сав ертөнц,гариг эрхэсийн тогтолцоо алтан нарны өнгө дүрсийн бэлгэдлийг төлөөлүүлэн дугуй хэлбэртэй алтан шаргал дэвсгэр дээр мөнх хөх тэнгэр шим мандлын орон зайг гарган яст мэлхийн нуруун дээр төрийнхөө алтан соёмбыг тулах цэг болгон байрлуулжээ.Бэлгэдлийг тойрсон алтан нарны цацраг дээр төрийн анхны нэгж 20 хороогоо бадамлянхуа цэцгээр төлөөлүүлэн товойлгон дүрсэлсэн Их жанжин Д.Сүхбаатарын алдрыг мөнхлөх агуулгаар алтан нарны туяан дор хагас дугуй мөнгөн ембүүг дүрслэн “СҮХБААТАР ДҮҮРЭГ” хэмээн бичиглэсэн билээ. Ийнхүү бэлгэдсэн нь  түүхийн үнэн,ардын гүн ухааны иш үндэстэй хийгдсэн тул Сүхбаатар дүүргийн хүн ард энэ сүлдэндээ хайртай.

Далбаа:

Монголчууд эрт дээр үеэс эгнэгт дээдэлж,төрийн сүлд ,далбааг шүтэн биширч ирсэн уламжлалыг бодолцон мөнх хөх тэнгэрийн дор олон зууны турш хүндэлж ирсэн уламжлалыг харгалзан,дүүргийн далбааг төр,шашны бэлгэдэл  болгон таван өнгийн хив хадгаар төлөөлүүлэн бүтээжээ.

Сүлд дуу

Дуучин: УГЖ Ч.Түвшинтөгс
Үг: СГЗ Ш.Гүрбазар
Ая: Т.Сэр-од

СҮХБААТАР ДҮҮРЭГ

Наран ургах өглөө нь Монголын хийморьтой
Тэнгэр саравчилсан тахилын хойморьтой
Насны буянтай тухалсан миний намаржаа
Нарлаг хотын чимэг нь Сүхбаатар дүүрэг
Эх орны эх орон миний тоонот
Эх орны эх орон Сүхбаатар дүүрэг
Өргөсөн сүү нь буцаж шиврэх Заяаны хойморь
Хөх Монголын Зүрх нь Сүхбаатар дүүрэг ээ

Соёмбо инээх тугны салхин шившлэгтэй
Саруул сайжрахын мөнхийн ерөөлтэй
Олны жаргал тэгширсэн миний өлгий
Одод инээх тойрог Сүхбаатар дүүрэг
Эх орны эх орон миний тоонот
Эх орны эх орон Сүхбаатар дүүрэг
Өргөсөн сүү нь буцаж шиврэх Заяаны хойморь
Хөх Монголын Зүрх нь Сүхбаатар дүүрэг ээ

Морин дээрээ өндийн өөдлөхийн бэлгэдэлтэй
Монгол түмний Заяа есөн тугаа дээдэлсэн
Жаргалын ханаа дугуйлсан миний тоонот
Зуун Зууны бишрэлт Сүхбаатар дүүрэг
Эх орны эх орон миний тоонот
Эх орны эх орон Сүхбаатар дүүрэг
Өргөсөн сүү нь буцаж шиврэх Заяаны хойморь
Хөх Монголын Зүрх нь Сүхбаатар дүүрэг ээ

Эх орны эх орон миний тоонот
Эх орны эх орон Сүхбаатар дүүрэг
Өргөсөн сүү нь буцаж шиврэх Заяаны хоймор
Хөх Монголын Зүрх нь Сүхбаатар дүүрэг ээ

Төрийн байгууллагуудын мэдээлэл