Уул уурхайн салбарын Төвийн бүсийн чуулган Орхон аймагт болно

Нэмэгдсэн: 2017-04-27 10:21:02

Уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хөгжлийнчиг хандлага, хөрөнгө оруулалтын үр өгөөж, орон нутгийн хамтын ажиллагаа, байгаль орчны нөхөн сэргээлт, бичил уурхайн зохицуулалт зэрэг олон асуудлыг хөндсөн чуулгануудыг энэ онд улсын хэмжээнд дөрвөн бүсэд зохион байгуулах гэж байна. Учир нь манай улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Энэ талаар өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Уул уурхайн бодлогын газрын дарга Ж.Ганбаатар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирал Х.Бадамсүрэн, АМГТГ-ын дарга Б.Баатарцогт нар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Анх 1922 оны Засгийн газрын шийдвэрээр Налайхын нүүрсний газрын ашиглалтыг улсын мэдэлд авснаар Монгол улсад уул уурхайн салбарын түүх эхэлсэн хэмээн үздэг. 2016 оны эцсийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 18 хувь, экспортын 86 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 71 хувь, Улсын нэгдсэн төсвийн орлогын дөрөвний нэг хувийг тус тус бүрдүүлж буй уул уурхайн салбартай эдүгээ 40 мянга гаруй хүн ажил, амьдралаа холбон хөдөлмөрлөж байна.

Улс орны эдийн засаг хямралтай үед төдийгүй хэвийн үед ч ачааны хүндийг үүрч ирсэн энэ салбарын үр өгөөжийг бодитой ойлгож, зөв мэдээлж, байгалийн баялагийг зүй зохистой ашиглах замаар нийгэм, эдийн засгийн бусад салбараа өөд татахыг нийтээрээ анхаарах цаг болсныг салбарынхан уриалж байна. Тиймээс салбарын 95 жилийн ойн хүрээнд Уурхайчдын өдрийг угтах, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг энэ чиглэлд хийх жилийн ажлын төлөвлөгөөгөө баталж, салбараа нийтэд таниулах ажлаа эхлүүллээ.

Төлөвлөгөөний дагуу тавдугаар сарын 4-нд Уул уурхайн салбарын төвийн бүсийн чуулганыг УУХҮЯ, АМГТГ, “Эрдэнэт үйлдвэр”ХХК хамтран Орхон аймагт зохион байгуулж байна. Төвийн бүсийн чуулганд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Төв, Архангай, Өвөрхангай аймгууд оролцож байгаа бөгөөд нэгдсэн хуралдаан нь “Уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудал” сэдвээр хуралдах бөгөөд салбар хуралдаанууд нь “Уул уурхайн салбарын эрхзүйн орчин”, “Үйлдвэрлэл, техник технологи хөгжлийн бодлого”, “Хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийн гарц”, “Уул уурхайн салбар ба орон нутгийн хамтын ажиллагаа” зэрэг чиглэлээр илтгэл хэлэлцүүлж, мэргэжилтнүүд санал бодлоо илэрхийлнэ.

Чуулганы үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын их хурлын гишүүд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд, Орон нутгийн удирдлагууд, эрдэмтэн судлаачид болон Уул уурхайн салбарын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгч нар оролцоно. 

Цаашид Зүүн бүсийн чуулганыг Хэнтий аймагт 9 дүгээр сард, Баруун бүсийн чуулганыг Ховд аймагт 10 дугаар сард, Говийн бүсийн чуулганыг Өмнөговь аймагт 11 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд 21 аймгийн бүх сумын төлөөллийг хамруулах зорилго тавьж байна. Чуулганаар яригдсан олон асуудлын шийдэл шинээр боловсруулж буй “Уул уурхайн хууль”-д тусгалаа олох учиртай бөгөөд манай улс ийм хуультай болсноор геологийн судалгаа, ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт, баяжуулалт, боловсруулалт, борлуулалт, байгаль орчны хамгаалалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, уурхайн хаалт дуусах хүртэл бүхий л асуудлыг хамарсан эрх зүйн зохицуулалт уурхайн амьдралын мөчлөгийн хүрээнд нэг мөр болох юм.

Салбарын 95 жилийн ойн хүрээнд “China Mining”олон улсын үзэсгэлэнд оролцох, “Дисковер Монголиа-95” хөрөнгө оруулагчдын чуулган, эрдэм шинжилгээний бага хурал, уурхайчдын ажил, мэргэжлийн тэмцээн, урлаг, спортын наадамхийх, баримтат кино, гэрэл зургийн цомог, ном гаргахзэрэг салбараа таниулан сурталчилсан олон талт арга хэмжээ зохион байгуулна. 

“ТӨВИЙН БҮСИЙН ЧУУЛГАН”-НЫ ХӨТӨЛБӨР

2017 оны 05-р сарын 04

Орхон аймаг

08:00-08:30

Бүртгэл /Хурлын заал А/

1.

НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА

08:30-08:40

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ц.ДАШДОРЖ ЧУУЛГАНЫГ НЭЭЖ ҮГ ХЭЛНЭ.

08:40-08:50

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛНЭ.

08:50-09:00

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Х.БАДАМСҮРЭН БАЯР ХҮРГЭЖ ҮГ ХЭЛНЭ.

2.

НЭГДСЭН ХУРАЛДААН: СЭДЭВ-УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ

Чиглүүлэгч: Д.Цогбаатар-Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийн ерөнхийлөгч

Илтгэлийн сэдэв

Илтгэгч

Хуралдааны зочид

09:00-09:20

ИЛТГЭЛ-1: Хариуцлагатай уул уурхай: Шинэ үе-шинэ хандлага

А.Ундраа: 

Улсын Их Хурлын гишүүн

  • Ж.Эрдэнэбат-Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд
  • Б.Жавхлан-Улсын Их Хурлын гишүүн
  • Ж.Бат-Эрдэнэ-Улсын Их Хурлын гишүүн
  • Ц.Дашдорж-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
  • Д.Батлут – Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч
  • Х.Бадамсүрэн-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал

09:20-09:40

ИЛТГЭЛ-2: Уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага

Г.Нандинжаргал:

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

09:40-10:10

Хуралдааны зочдоос сэдэвтэй холбоотой асуулт, хариулт

Салбар хуралдааны хөтөлбөр танилцуулах

10:10-10:30

ДУРСГАЛЫН ЗУРАГ АВАХУУЛАХ

10:30-11:00

Дугуй ширээний уулзалт: Уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчин /Хурлын заал-D/

Оролцогсод:

УИХ-ын гишүүд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрын удирдлагууд

10:30-10:50

ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ ХИЙХ

10:50-11:20

ЦАЙНЫ ЗАВСАРЛАГА

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.

 

ҮДЭЭС ӨМНӨХ САЛБАР ХУРАЛДААН 1: СЭДЭВ-УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИН  /Хурлын заал-А/

Чиглүүлэгч:  Ж.Ганбаатар-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга

 

Илтгэлийн сэдэв

Илтгэгч

Хуралдааны зочид

11:20-11:40

ИЛТГЭЛ-1: Уул уурхайн салбарын эрх зүйн орчны өнөөгийн байдал

Ж.Ганбаатар:

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга

  • А.Ундраа-Улсын Их Хурлын гишүүн
  • Г.Нандинжаргал- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • Б.Баатарцогт-Ашигт малтмал, газрын тосны газрын дарга
  • Ш.Оргил-Сэлэнгэ аймгийн Засаг дарга
  • Д.Сандаг-“Сентерра гоулд Монголиа” ХХК-ийн дэд захирал

11:40-12:00

 

ИЛТГЭЛ-2: Геологи, уул уурхайн кадастрын өнөөгийн байдал, цаашдын зорилт

 

Д.Мөнхтамир:

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

12:00-12:30

Хуралдааны зочдоос сэдэвтэй холбоотой асуулт, хариулт

12:30-13:00

Дугуй ширээний уулзалт: Ашигт малтмал, газрын тосны газар, Орон нутгийн хамтын ажиллагаа

/Хурлын заал-D/

Оролцогсод:

Аймгуудын Иргэдийн хурлын төлөөлөгчид, Засаг дарга,  Ашигт малтмал, газрын тосны газрын удирдлагууд

12:30-14:00

ҮДИЙН ЗООГ

4.

 

ҮДЭЭС ХОЙШХИ САЛБАР ХУРАЛДААН 1: СЭДЭВ-УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИН  /Хурлын заал-А/

Чиглүүлэгч:  Ж.Ганбаатар-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга

 

Илтгэлийн сэдэв

Илтгэгч

Хуралдааны зочид

14:00-14:20

ИЛТГЭЛ-3:  Уул уурхайн байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн асуудлууд

Г.Нямдаваа:  

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга

  • Я.Содбаатар-Улсын Их Хурлын гишүүн
  • Ч.Цогтбаатар-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын ахлах мэргэжилтэн
  • М.Энхжаргал-Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга
  • Г.Ганболд-Өвөрхангай аймгийн Засаг дарга
  • Б.Далай-“Монголчехметалл” ХХК-ийн захирал

 

14:20-14:40

 

ИЛТГЭЛ-4: Төвийн бүсийн зам, тээврийн хөгжил ба бодлого, төлөвлөлт

 

Р.Мэргэн:

Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга

14:40-15:00

ИЛТГЭЛ-5: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн өнөөгийн байдал

 

Ж.Эрдэнэбилэг:

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Санхүү эдийн засаг хариуцсан орлогч захирал

15:00-15:30

Хуралдааны зочдоос сэдэвтэй холбоотой асуулт, хариулт

15:30-16:00

Салбар хуралдаанаас зөвлөмжид тусгах санал бэлтгэх

16:00-16:30

ЦАЙНЫ ЗАВСАРЛАГА

5.

ҮДЭЭС ӨМНӨХ САЛБАР ХУРАЛДААН 2: СЭДЭВ-ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ГАРЦ  /Хурлын заал-В/

Чиглүүлэгч: Ж.Мөнхбаяр-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын Техник, технологийн хэлтсийн дарга

Илтгэлийн сэдэв

Илтгэгч

Хуралдааны зочид

11:20-11:40

 

ИЛТГЭЛ-1: Хүнд үйлдвэрийн хөгжлийн чиглэл

 

О.Содбилэг:

Улсын Их Хурлын гишүүн

  • С.Чинзориг-Улсын Их Хурлын гишүүн
  • Б.Баатарсүх-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга
  • Г.Тамир- Ашигт малтмал, газрын тосны газрын Хүнд үйлдвэр, техник, технологийн хэлтсийн дарга
  • С.Насанбат-Дархан-Уул аймгийн Засаг дарга
  • Д.Батжавхлан-“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал

11:40-12:00

ИЛТГЭЛ-2:  Хүнд үйлдвэрийн салбарын өнөөгийн түвшин, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ

Б.Баатарсүх:

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга

12:00-12:30

Хуралдааны зочдоос сэдэвтэй холбоотой асуулт, хариулт

12:30-14:00

ҮДИЙН ЗООГ

6.

 

ҮДЭЭС ХОЙШХИ САЛБАР ХУРАЛДААН 2: СЭДЭВ-ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ГАРЦ  /Хурлын заал-В/

Чиглүүлэгч: Ж.Мөнхбаяр-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын Техник, технологийн хэлтсийн дарга

 

Илтгэлийн сэдэв

Илтгэгч

Хуралдааны зочид

14:00-14:20

ИЛТГЭЛ-3: Эрчим хүчний салбар-өнөөдөр ба маргааш

Н.Болдхүү:

Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

  • Д.Дамба-Очир-Улсын Их Хурлын гишүүн
  • Б.Баатарсүх-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга
  • Г.Мэндбаяр- Ашигт малтмал, газрын тосны газрын Нүүрсний судалгааны хэлтсийн дарга
  • Л.Ганболд-Хөвсгөл аймгийн Засаг дарга
  • Ц.Батбаяр-“Бэрэн групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал

14:20-14:40

 

ИЛТГЭЛ-4:  Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийн цогцолбор төслийн танилцуулга

 

К.Энхчулуун:

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал

14:40-15:00

 

ИЛТГЭЛ-5:  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөгжлийн концепц ба бүс орон нутгийн хөгжил

 

Д.Нэмэхбаяр:

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөгжлийн бодлогын газрын дарга

15:00-15:30

Хуралдааны зочдоос сэдэвтэй холбоотой асуулт, хариулт

15:30-16:00

Салбар хуралдаанаас зөвлөмжид тусгах санал бэлтгэх

16:00-16:30

ЦАЙНЫ ЗАВСАРЛАГА

7.

 

ҮДЭЭС ӨМНӨХ САЛБАР ХУРАЛДААН 3: СЭДЭВ-УУЛ УУРХАЙН САЛБАР БА ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА  /Хурлын заал-С/

Чиглүүлэгч: Д.Даваадорж-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

 

Илтгэлийн сэдэв

Илтгэгч

Хуралдааны зочид

11:20-11:40

 

ИЛТГЭЛ-1: Орон нутгийн хөгжлийг дэмжих нь

 

Г.Тэмүүлэн:

Улсын Их Хурлын гишүүн

  • Л.Энх-Амгалан-Улсын Их Хурлын гишүүн
  • Г.Нямдаваа-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга
  • Ж.Ганбат-Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга
  • Ц.Мөнхнасан-Архангай аймгийн Засаг дарга
  • Т.Ганболд-“Алтандорнод Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал

 

11:40-12:00

 

ИЛТГЭЛ-2:  Уул уурхайн салбарын үр өгөөж орон нутаг

 

Ж.Ганбат:

Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга

12:00-12:30

Хуралдааны зочдоос сэдэвтэй холбоотой асуулт, хариулт

12:30-14:00

ҮДИЙН ЗООГ

8.

 

ҮДЭЭС ХОЙШХИ САЛБАР ХУРАЛДААН 3: СЭДЭВ-УУЛ УУРХАЙН САЛБАР БА ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА  /Хурлын заал-С/

Чиглүүлэгч: Д.Даваадорж-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

 

Илтгэлийн сэдэв

Илтгэгч

Хуралдааны зочид

14:00-14:20

 

ИЛТГЭЛ-3: Орон нутгийн хамтын ажиллагаа

 

М.Сүхбаатар:

“Болдтөмөр-ерөөгол” ХХК-ийн дэд захирал

  • Г.Тэмүүлэн -Улсын Их Хурлын гишүүн
  • Д.Мөнхтамир-Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга
  • Н.Батбаяр-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын БОГУУХГ-ын дарга
  • З.Батзориг-Булган аймгийн Засаг дарга
  • С.Энхтуяа-“Монполимет” ХХК-ийн гүйцэтгэх захирал

14:20-14:40

 

ИЛТГЭЛ-4: Орон нутагт тулгамдаж буй асуудал

 

Ж.Батжаргал:

Төв аймгийн Засаг дарга

14:40-15:00

ИЛТГЭЛ-5: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нийгмийн хариуцлага

О.Хонгор:

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга

15:00-15:30

Хуралдааны зочдоос сэдэвтэй холбоотой асуулт, хариулт

15:30-16:00

Салбар хуралдаанаас зөвлөмжид тусгах санал бэлтгэх

16:00-16:30

ЦАЙНЫ ЗАВСАРЛАГА

9.

НЭГДСЭН ХУРАЛДААН /Хурлын заал А/

Чиглүүлэгч: Х.Бадамсүрэн-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал, Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах Ажлын  хэсгийн дэд дарга

Зөвлөмж

Чиглүүлэгч

Хуралдааны зочид

16:30-16:40

Салбар хуралдаан-1 зөвлөмж

Ж.Ганбаатар:

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга, Салбар хуралдааны чиглүүлэгч зөвлөмжийг уншиж танилцуулна.

  • Г.Нандинжаргал- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • Ж.Ганбат-Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга
  • Г.Нямдаваа-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга
  • Б.Баатарцогт-Ашигт малтмал, газрын тосны газрын дарга
  • Д.Батлут-Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч

16:40-16:50

Салбар хуралдаан-2 зөвлөмж

Ж.Мөнхбаяр:

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын Техник, технологийн хэлтсийн дарга, Салбар хуралдааны чиглүүлэгч зөвлөмжийг уншиж танилцуулна.

16:50-17:00

Салбар хуралдаан-3 зөвлөмж

Д.Даваадорж:

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга,

Салбар хуралдааны чиглүүлэгч зөвлөмжийг уншиж танилцуулна.

17:00-17:30

Салбар хуралдаанаас гарсан зөвлөмжүүдэд асуулт, хариулт

17:30-17:50

ТӨВИЙН БҮСИЙН ЧУУЛГАНААС ГАРАХ ЗӨВЛӨМЖ, ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛНА

Г.Нандинжаргал-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

17:50-18:00

ЧУУЛГАНЫ ХААЛТ

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал, Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсгийн дэд дарга Х.Бадамсүрэн чуулганы үйл ажиллагааг хааж үг хэлнэ.

18:30-22:00

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХК-ИЙН НЭРЭМЖИТ ХҮНДЭТГЭЛИЙН ХҮЛЭЭН АВАЛТ

 

Төрийн байгууллагуудын мэдээлэл