Эрхэм зорилго

Ашиг малтмал, газрын тосны газрын эрхэм зорилго нь төрөөс геологи,  уул  уурхай, газрын тосны салбарын  хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулагчид, хэрэглэгчдэд хөнгөн шуурхай, шударга үйлчилгээ үзүүлэх, тус салбарт явуулж буй төрийн бодлогыг хэрэгжүүлэх замаар үндэсний эдийн засгийн хөгжилд ашигт малтмал, газрын тосны салбарын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд оршино.

Үйл ажиллагааны стратеги

Ашигт малтмал, газрын тосны газрын үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Газрын тосны тухай хууль, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, Газрын тосны тухай хуулийг дагалдан гарах  журмууд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Уул уурхай, хүнд үйлдварийнсайдын бодлогын удирдамжийг хэрэгжүүлэхэд оршино. 

Тэргүүлэх чиглэл

Ашигт малтмал, газрын тосны газар нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

  • Нутаг  дэвсгэрийн геологи, геофизик, геохими, гидрогеологи, региональ судалгаа, ашигт малтмал, газрын тос, уламжлалт бус газрын тосны, эрэл, хайгуулын ажил, металлогенийн судалгааг аж ахуйн нэгж,  байгууллагуудтай гэрээ байгуулан гүйцэтгүүлж, улс орны эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх  ажлыг  зохион  байгуулах,  хөрөнгө  оруулагчдын  сонирхлыг  татахуйц бүс, зангилгааг ялган, тэдгээрт төрийн захиргааны төв байгууллагын санал авч, судалгаа хийхийг санал болгох, геологийн судалгааны бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх,
  • Газрынтосны ордуудыг ашиглалтад шилжүүлэх, олборлолтыг нэмэгдүүлэх бодлогын удирдамж, гэрээний хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах,
  • Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг хангах, хэрэглэгчдэд хөнгөн шуурхай, шударга үйлчилгээ үзүүлэх, тус салбарт явуулж буй төрийн бодлогыг хэрэгжүүлэх замаар үндэсний эдийн засгийн хөгжилд газрын тосны салбарын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, Уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг судалж, хэтийн төлөвийг тодорхойлох, ашигт малтмал, газрын тосыг эдийн засгийн өндөр үр ашигтай, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай техник, технологи ашиглан олборлох, баяжуулах, гүн боловсруулах, борлуулахтай холбогдсон судалгаа хийж дүгнэлт гаргах, санал зөвлөмж боловсруулах, тэдгээрийг  хэрэгжүүлэх  ажлыг  зохион  байгуулах, ашигт малтмал олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх
  • Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль, Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор ердийн болон цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл, газрын тосны эрэл, хайгуулын болон гэрээт талбайд холбогдох үйлчилгээ үзүүлэх;
  • Эрдэс баялгийн салбарын мэдээллийн төрөлжсөн, нэгдсэн сан бүрдүүлэх, баяжуулах, боловсруулах, хэрэглэгчийг мэдээллээр хангах,мэдээллийн сангийн чиглэлээр гадаад орнууд, олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх.  

Стратегийн зорилтууд

Ашигт малтмал, газрын тосны газар нь эрхэм зорилгын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Төрийн захиргааны удирдлагын манлайлал, хүний нөөцийн удирдлагаар хангах, байгууллагын хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг оновчтой удирдах, тайлагнах;
  • Агентлагийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой дүрэм, журам, стандарт боловсруулах, батлуулах, мөрдүүлэхэд эрх зүйн дэмжлэг үзүүлэх, салбарын хэмжээнд байгуулагдах Бүтээгдэхүүн хуваах гэрээ болон бусад гэрээ, хэлэлцээр хийх ажлыг зохион байгуулах, сурталчлах, гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих;
  • Агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудлыг эрхлэх, салбарын статистик мэдээллийн сан үүсгэж, удирдлагыг мэдээллээр хангах;
  • Геологийн салбарын хөгжлийн бодлого боловсруулах, бүтээгдэхүүн хуваах гэрээ, эрлийн гэрээ болон бусад гэрээ, хэлэлцээр байгуулахад дэмжлэг үзүүлэн хайгуулын ажлыг нэмэгдүүлж эрдэс баялгийн санг өсгөх,  геологийн төрөл бүрийн сэдэвчилсэн судалгааны санал боловсруулах;
  • Газрынтосны ордуудыг ашиглалтад шилжүүлэх, олборлолтыг нэмэгдүүлэх бодлогын удирдамж, гэрээний хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах;
  • Газрын тосны бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг тогтвортой, олон эх үүсвэрээс хангах чиглэл баримтлах, санал боловсруулах,байгаль орчинд болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл багатай, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, аюулгүй, стандартын шаардлага хангасан газрын тос бүтээгдэхүүний барилга байгууламж, техник технологи, тоног төхөөрөмжөөр үйл ажиллагаа явуулах бодлогыг хэрэгжүүлэх;
  • Уул уурхайн салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэн шаардлагатай мэдээллээр хангах, бодлогын удирдамжийг хэрэгжүүлэх, энэ салбарт хөрөнгө оруулалтын орчинд үнэлэлт, дүгнэлт өгөх, түүнийг сайжруулах санал, судалгаа боловсруулах;
  • Хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэгүзүүлэн шаардлагатай мэдээллээр хангах, бодлогын удирдамжийг хэрэгжүүлэх, энэ салбарт хөрөнгө оруулалтын орчинд үнэлэлт, дүгнэлт өгөх, түүнийг сайжруулах санал, судалгаа боловсруулах, инновацын идэвхжилтийн судалгааг хийх;
  • Нүүрсний салбарын бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах, бодлогын удирдамжийг хэрэгжүүлэх, салбарын хэтийн төлөв, стратегийн төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах;
  • Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль, Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор ердийн болон цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл, газрын тосны эрэл, хайгуулын болон гэрээт талбайд холбогдох кадастрын үйлчилгээ үзүүлэх;
  • Эрдэс баялгийн салбарын мэдээллийн төрөлжсөн, нэгдсэн сан бүрдүүлэх, баяжуулах, боловсруулах, хэрэглэгчийг мэдээллээр хангах,мэдээллийн сангийн чиглэлээр гадаад орнууд, олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх;
  • Газрын тосны бүтээгдэхүүн, шатах ашигт малтмал болон тэдгээрийн бүтээгдэхүүний шинжилгээ, туршилтыг Монгол улсад мөрдөгдөж буй стандартын дагуу чанарын өндөр түвшинд, хурдан шуурхай гүйцэтгэх, дүгнэлт гаргах, санал зөвлөмж боловсруулах, ашигт малтмалын салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх.

Бүтэц, зохион байгуулалт


Төрийн байгууллагуудын мэдээлэл