Аймгийн хууль, хяналтын байгууллагуудын хуульч, эрх зүйч нар спортоор өрсөлдөцгөөлөө

Нэмэгдсэн: 2013-05-30 19:53:39

5 сарын 24, 25-нд  Биеийн тамир спортын газрын “Б” зааланд Хууль, Хяналтын байгууллагуудын хуульч, эрх зүйч нарын дунд зохиогдох Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн нэрэмжит шилжин явах цомын төлөө сагсан бөмбөг, волейбол, ширээний теннисний тэмцээн боллоо. Монгол улсын Засгийн газрын 2009 оны 05-дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, ажилтан албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, байгууллага хамт олны уялдаа холбоог сайжруулах, тэдний спортоор хичээллэх идэвхи сонирхлыг өрнүүлэх зорилтын дагуу Хууль зүйн хэлтсээс энэхүү тэмцээнийг санаачлан зохион байгуулж байна. Тэмцээнд: ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, Шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар, Тагнуулын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, УБЭҮ-ийн хуулийн хэлтэс, Улсун бүртгэлийн хэлтэс, Өмгөөлөгчдийн зөвлөл, Онцгой байдлын газар оролцлоо. Шилдгийн шилдэг багаар Цагдаагийн газрын 1-р баг шалгарч шилжин явах цомын эзэн боллоо. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл