Үүргээ нэр төртэй биелүүлсэн Энхийг сахиулагчдыг шагнаж урамшууллаа

Нэмэгдсэн: 2013-05-30 19:31:31

Үүргээ нэр төртэй биелүүлсэн Энхийг сахиулагчдыг шагнаж урамшууллаа

 

Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүд”-ийн тухай хуулийн 5.2-т заасныг үндэслэн Засгийн газрын 2012 оны 140 дүгээр тогтоолоор жил бүрийн 5 дугаар сарын 29-нийг “Энхийг сахиулагчдын өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн ба уг өдрийг тохиолдуулан олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцож үүргээ нэр төртэй биелүүлсэн Цэргийн штабын болон Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн цэргийн алба хаагчдыг Аймгийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн а/294 дүгээр захирамжаар Орхон аймгийн “Хүндэт тэмдэг” Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнаж урамшууллаа.

Төрийн байгууллагуудын мэдээлэл