Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот “Эрдэнэтийн овоо”-ны арын сайхан хөндийд 1973 онд шаваа тавьж,  1974 оноос Булган аймгийн Эрдэнэт хороо нэртэйгээр засаг захиргааны нэгжийн хувьд  үүсгэн байгуулагджээ.Хурдан тэлж, хүн ам нь огцом өссөн тул хороог 1976 онд Эрдэнэт хот болгон зохион байгуулсанаар Монгол улсын гуравдахь том хот болж, хөгжлийнх нь шинэ үе эхэлсэн юм. Нутаг дэвсгэр,засаг захиргааны нэгуийн өөрчлөлтөөр 1994 онд “Орхон аймаг” болжээ. Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот нь 1976 оноос эдүүгээ хүртэл хүн амын тоо, эдийн засагт оруулах хувь нэмрээрээ Монгол улсын хоёр дахь том хмт болтлоо дэвжин хөгжжээ.

ГАЗАР ЗҮЙН БАЙРЛАЛ, УУР АМЬСГАЛ
Орхон аймаг нь Монгол улсын төв хойд хэсэгт оршдог бөгөөд Сэлэнгэ,Булган аймагтай хиллэдэг. Далайн түвшнээс дээш 1200 метрт өргөгдсөн, 84,4 мянган га газар нутагтай. 
Гийт нутаг дэвсгэрийн 50,2 мянган га нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, 25,1 мянган га нь хот, тосгоны суурин газар, 24,7 мянган га нь  ойн сан юм. Хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 5300 га нь тариалангийн талбай, 33700 га нь бэлчээр юм.
Эрс тэс уур амьсгалтай. Өвөлдөө -20 хэм хүйтэрч, зундаа +30 хэм хүртэл халдаг.  Жилийн дундаж  хэм нь +0,8. Хур тунадас ихтэй, жилийн нийлбэр хэмжээ нь 371,8мм. Дөрөв,тавдугаар сард хамгийн их салхитай, нэгдүгээр сард хамгийн хүйтэн, долдугаар сард хамгийн халуун байдаг.Орхон аймаг нь       Баян-Өндөр, Жаргалант гэсэн 2 сумтай, тэдгээр нь 22 багтай.
Баян-Өндөр сум нь засаг захиргааны 19 нэгжтэй, нийт 85 мянган хүн амтай,  147 561 мянган толгой малтай. Хүн амын тоо, эдийн засгийн хүчин чадал, засаг захиргаа бүтцээрээ Монгол улсын хамгийн том сум юм.
Жаргалант сум нь засаг захиргааны гурван нэгжтэй, нийт 3000 гаруй хүн, 850 өрхтэй. 80 мянга гаруй малтай, эрчимжсэн газар тариалан зонхилон эрхэлдэг сум юм.
ЗАСАГ ЗАХИРГААНЫ НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГА
Төрийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэгч аймгийн  засаг дарга нь хотын захирагчийн үүргийг давхар гүйцэтгэдэг бөгөөд 5 хэлтэс бүхий аймгийн ЗДТГ, Захирагчийн ажлын алба, Цагдаа, Татвар, Статистик, Нийгмийн даатгал, Гааль, Хөдөлмөр халамж үйлчилгээ, Эрүүл мэнд, Боловсрол соёл, Биеийн тамирын газар зэрэг 20 гаруй агентлагаар дамжуулан төрийн үйлчилгээг иргэддээхүргэж байна. Орхон аймагт нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлдэг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 31 төлөөлөгчтэйгээр үйл ажиллагаагаа  явуулдаг.
Эрдэнэт хот анх байгуулагдаж байх үедээ 7800 хүнтэй байсан бол өдгөө Орхон аймгийн хүн ам 90 орчим мянга болжээ. Энэ үзүүлэлтээрээ улсынхаа хэмжээнд Улаанбаатарын дараа хоёрдугаар байранд ордог. Хүн амын жилийн дундаж өсөлт 2,2 хувь бөгөөд нийт хүн амын 63,9 хувийг залуучууд эзэлдэг. Аймгийн хүн амын 64,0 хувь нь хөдөлмөрийн насных бөгөөд эдийн засгийн идэвхитэй хүн амын 95,2 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Нийт иргэдийн 53,0 орчим хувь нь 6 бичил хороололд орчин үеийн тохилог орон сууцанд амьдарч байна.

ХҮН АМ НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

  Орхон аймагт өнөөгийн байдлаар 20 цэцэрлэгт 4,0 мянга гаруй хүүхэд, ерөнхий боловсролын 4 цогцолборын 16 сургуульд 20,0 орчим мянган хөвгүүд, охид суралцаж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 800 гаруй мэргэжилтэй ажилчин бэлтгэгдэж байна. Мөн МУИС, ШУТИС-ийн салбар сургуулиуд, Эклоги, аялал жуулчлалын “Маргад” хувийн дээд сургуульд 3,0 гаруй оюутан суралцаж байна.

Ахмад, эмэгтэйчүүд хүүхэд залуучуудын чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж нийгмийн бүлгүүдэд хандан ажилладаг. Нийтдээ 1000 гаруй суудалтай соёлын ордон, театр, соёлын төв, хуримын ордон, хүүхэд залуучуудын төвд жилдээ урлаг соёлын 500 гаруй тоглолт болон бусад арга хэмжээг зохион байгуулж, давхардсан тоогоор 40,0 гаруй мянган хүнд үйлчилж байна.

Биеийн тамир спортын 10 гаруй заал танхимд 7000гаруй хүн тогтмол хичээллэж тив, дэлхийн,  олон улс, бүсийн уралдаан тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож байна. Мөн 1100 гаруй хүний суудалтай “Хангарьд палас” соёл спортын цогцолборт улс, олон улсын чанартай уралдаан тэмцээн тогтмол зохион байгуулагддаг.Аймгийн хэмжээнд өмчийн бүх хэлбэр бүхий эрүүл мэндийн 91 байгууллагуудад  800 шахам эмч мэргэжилтэнүүд ажиллан иргэдэд үйлчилж байна.10 000 хүнд 28 их эмч, 54 эмнэлэгийн дунд  мэргэжилтэн, 48 эмнэлэгийн ор ногдож байна.

Орхон аймгийн эдийн засгийн голлох салбар нь уул уурхайн олборлох үйлдвэр юм.  Нийт 1700 шахам аж ахуйн нэгжид 34,0 мянган хүн ажиллаж жилдээ 1,0 триллион төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгээс 90 орчим хувийг нь жилдээ 25,0 сая  тонн хүдэр олборлох хүчин чадалтай Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр дангаараа гаргадаг. Үлдсэн 10 орчим хувь нь цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэх, боловсруулах үйлдвэрт ногдож байна. Эндээс жилдээ 1,2 сая метр хивс үйлдвэрлэдэг “Эрдэнэт хивс”  ХХК, 3600 тонн катодын зэс, зэс утас, цахилгааны утас үйлдвэрлэдэг Монгол-Америкийн хамтарсан “Эрдмин” үйлдвэр, барилгын үйлдвэрлэлийн “Очир төв” ХХК-зэргийг дурдаж болно.  Орхон аймаг дунджаар 270,0 орчим мянган малтай бөгөөд хувийн 8 мал эмнэлэгийн газар үйл ажиллагаа явуулж байна. Нийтдээ  50-иад аж ахуйн нэгж газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж жилдээ дунджаар 2000.0 гаруй тонн үр тариа, 5000 орчим тонн төмс, 4000 орчим тонн хүнсний ногоо хураан авч, 9000 орчим тонн хадлан бэлтгэдэг.

ЭДИЙН ЗАСАГ ДЭД БҮТЭЦ

Төслийн хүчин чадлаараа 1,2 сая ам.метр сайн чанарын, өнгө үзэмжтэй, олон нэр төрлийн хивс үйлдвэрлэн гадаад, дотоодын зах зээлд нийлүүлдэг  “Эрдэнэт хивс”  ХХК ажилладаг. Жилдээ 3600 тонн катодын цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтай “Эрдмин” ХХК нь үйлдвэрлэлээ  өргөжүүлэн цувимал зэс утас үйлдвэрлэж байна.  эдгээр хоёр компани нь чанарын удирдлагын олон улсын ISO9001:2000 бүлэг стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна. Орхон аймаг нь дэлхийн болон эх орныхоо бүх цэгтэй холбогдсон холбооны сүлжээтэйгээс үүрэн утас хэрэглэгчдийн  тоо 50.0 мянгад хүрээд байна. Эрдэнэтчүүд Орон даяар нэвтрүүлгээ цацдаг 10 гаруй телевиз, орон нутгийн  ТВ-10, ЛХА, НОМИН, ETB, ТУСГАЛ зэрэг 7 телевизийн нийтлэл нэвтрүүлгийг  50-иад сувагаар хүлээн авч үзэж байна. Орхон аймаг зочид буудал, үсчин-гоо сайхан, зурагчин, гутал засвар, телевизор засвар, хими цэвэрлэгээ, нийтийн хоол зэрэг 770 гаруй цэгийг өөртөө нэгтгэсэн худалдаа үйлчилгээний цогц сүлжээтэй.

Орон сууцны иж бүрэн тохижилттой 6 хороололтой бөгөөд орон сууцны 2б, 8, 10, 11 хороололуудын зураг төсөл хийгдэн барилгын ажил нь эхлээд байна. Орхон аймагт жилдээ 40,0 гаруй тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэж байна. Орхон аймаг харьцангуй сайн хөгжсөн дэд бүтэцтэй. ОХУ, БНХАУ-тай төмөр замаар холбогдсон. Мөн нийслэл Улаанбаатар, аж үйлдвэрийн томоохон хот Дархан-Уул аймагтай төмөр зам болон авто замаар холбогдсон.

Орхон аймаг банк-санхүүгийн үйлчилгээний таатай орчинг бүрдүүлж чадсан газар юм. Монгол улсын төв банк Монгол банкны салбараас гадна Хаан, Худалдаа хөгжил, Монгол шуудан, Төрийн банк, Хас, Хадгаламж, Голомт, Капитал, Капитрон банкны салбарууд иргэд, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн өргөн цар хүрээтэй үйлчилгээ санал болгодог юм. 

ГАДААД ХАРИЛЦАА
Орхон аймаг нь Зүүн Хойд Азийн Бүс нутгийн Засаг захиргаадын холбоо, Дэлхийн эрүүл хотуудын холбоо зэрэг бүс нутгийн болон олон улсын байгууллагуудбн гишүүн юм. БНХАУ-ын Бугат, Ордос, Эрээн, ОХУ-ын Улаан –Үд, Усолье Сибирск, Болгар улсын Бургас, ХБНУГ-ын Миттавайда, Швед улсын Сигтуна, АНУ-ын Аляск  мужийн Файрбанск,Турк улсын Эдремит, Кувэйт улсын Эл-Фарваниях, Чех улсын Плзен, БНУУ-ын Сэкэшфэхерьар хотуудтай харилцаа, хамтын ажиллагаатай юм. Орхон аймагт НҮБ-ын “Энх тайвны төлөөх залуучууд” “Дэлхийн зөн” ОУБ, Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка”, хүмүүнлэгийн “Хабитат” зэрэг байгууллагуудидвэхтэй үйл ажиллагаа явуулдаг. Гадаадын 20 гаруй оронтой худалдаа эдийн засгийн харилцаатай Орхон аймагт дэлхийн 20 гаруй улсын 1000 шахам иргэд ажиллаж, амьдарч байна.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
Орхон аймаг дэд бүтэц, харилцаа холбоо харьцангуй сайн хөгжсөн. ОХУ, БНХАУ-тай төмөр замаар, нийслэл Улаанбаатар хоттой авто болон төмөр замаар холбогдсон нь аялагч, жуулчдад  ая тавтай, хөнгөн шуурхай үйлчлэх үндсэн нөхцөл болдог  юм. 
Эрдэнэт хотод нийт 300 гаруй ор бүхий 26 зочид буудал, 400 гаруй хүн хүлээж авах хүчин чадалтай 9 амралт, аялал жуулчлалын бааз үйл ажиллагаа явуулж байна. Мөн Орхон, Хөвсгөл, Өвөрхангай аймгийн нийт 25 жуулчны бааз, тур-операторуудыг хамарсан “Монгол өртөө” жуулчны сүлжээ үйл ажиллагаа явуулж байна.  

Төрийн байгууллагуудын мэдээлэл