Байгууллагууд гаднах орчноо тохижуулахыг анхааруулав

Нэмэгдсэн: 2014-05-27 12:59:18

Аймгийн ЗДТГ-аас сар бүр зохион байгуулдаг агентлагийн дарга нарын ээлжит шуурхай хуралдаан боллоо. Хуралд аймгийн Засаг дарга болон бусад албаны хүмүүс оролцож аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, ТАЗГазар, Цагдаагийн газар, ЭМГ-аас цаг үеийн мэдээлэл өгсөн юм. Харин хурлаар яригдсан гол асуудал нь байгууллагуудын орчны тохижилттой холбоотой асуудал байлаа. Өнгөрсөн жилээс эхлэн Даланзадгад суманд үйл ажиллагааг явуулж байгаа ААН, албан байгууллагууд мод тарих, гадна орчноо тохижуулж барилга байгууламжийнхаа өнгө үзэмжийг сайжруулах талаар аймгийн Засаг дарга албан даалгавар гаргаж бүх байгууллагууд үүрэг болгосон. Гэтэл энэ ажилд зарим нэр бүхий байгууллагууд идэвх муутай оролцож хариуцлагагүй хандаж байгааг аймгийн Засаг дарга шүүмжилсэн. Одоо зуны дэлгэр цаг ирж байна, албан байгууллага бүр аймгийн төвийнхөө өнгө үзэмжийг сайжруулж, ногоон байгууламж бий болгохыг төрийн болон төсөвт байгууллагуудын дарга нарт онцгой анхааруулсан юм. Мөн орон нутагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд холбогдох байгууллагууд идэвхтэй оролцож ажил үүргээ эрчимжүүлэхийг санууллаа.

Төрийн байгууллагуудын мэдээлэл