Аудитын газар тусламжийн үйлсэд нэгдлээ

Нэмэгдсэн: 2014-05-27 12:56:46

Аймгийн УЗХ-ноос зохион байгуулж байгаа “Та энэрэнгүй сэтгэлтэн” сарын аянд албан байгууллага, ААН-үүд идэвхтэй оролцож байна. Энэ долоо хоногт аймгийн Аудитын газрын хамт олон Даланзадгад суманд амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэний гэр бүлд тусламж үзүүллээ. Тэд нэг өдрийн цалингаа хандивлаж гурил, будаа, хүнсний бүтээгдэхүүнийг бэлэглэсэн байна. Мөн ирэх жил энэ өрхөд нэг тонн нүүрс өгөхөөр болсон байна.  

Төрийн байгууллагуудын мэдээлэл