ӨМНӨГОВЬД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Нэмэгдсэн: 2018-11-02 09:13:57

ӨМНӨГОВЬД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Хог хаягдлын нэгдсэн менежмент сургалтыг Даланзадгад суманд зохион байгууллаа. Хог хаягдлыг ангилан хаях, зориулалтын хогийн саванд хийж хэвшихийг эрхэмлэдэг, байгаль орчноо хамгаалдаг цэвэр цэмцгэр байлгахыг зорьдог хэн бүхэн тус сургалтад хамрагдсан юм.

Хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй, техник эдийн засгийн хувьд үр ашигтай технологиор боловсруулж, үр ашигтай зарцуулахад анхаарах хэрэгтэй. Нэн тэргүүнд хогоо ангилан ялгаж, зориулалтын хогийн саванд хийж туйлын хэрэгцээгүй бол хог хаягдал болох эд зүйлсийг худалдан авахгүй байх, гялгар уут удаан насжилттай, хор нөлөөтэй зүйлсийг байгаль дэлхийдээ ил задгай хаяхгүй байхыг уриалж байна.

Өмнөговьчууд өнөөдрийн байдлаар хог хаягдлаа булшилж байгаа бөгөөд цаашдаа ангилан ялгаж тодруулбал аюулгүй хог хаягдал, аюултай болон тусгай хог хаягдлаар ялган байгаль орчноо бохирдуулахгүй байх талаар хог хаягдлын нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл