ДАЛАНЗАДГАД СУМЫН 6-Р БАГИЙН БАРИЛГЫГ ШИНЭЭР БАРЬЖ АШИГЛАЛТАД ОРУУЛАВ

Нэмэгдсэн: 2018-10-09 08:16:34

ДАЛАНЗАДГАД СУМЫН 6-Р БАГИЙН БАРИЛГЫГ ШИНЭЭР БАРЬЖ АШИГЛАЛТАД ОРУУЛАВ

Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд "Бүтээн байгуулалтын жил"-ийн хүрээнд 2, 6, 8-р багийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг шинээр барьж байна. 10-р сарын 08-ны өдөр 6-р багийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг байнгын ашиглалтад авах улсын комисс ажиллаж үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад хүлээн авлаа.

Даланзадгад сумын Их уулын 6-р баг нь 4300 гаруй иргэнтэй бөгөөд 2 давхар шинэ багийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийг байгуулснаар тус багийн иргэдэд төрийн болон эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг ая тухтай, тохилог орчинд хүргэх нөхцөл бүрдэж байгаа юм.

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Оршдос" ХХК гүйцэтгэжээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл