ХОГ ХАЯГДАЛ ТҮҮНИЙ ХОР УРШИГ СЭДЭВТ СУРГАЛТ ХИЙЛЭЭ

Нэмэгдсэн: 2018-10-09 08:05:52

ХОГ ХАЯГДАЛ ТҮҮНИЙ ХОР УРШИГ СЭДЭВТ СУРГАЛТ ХИЙЛЭЭ

Цэвэр цэмцгэр хот, аймаг, сумын төлөө бид хогоо зориулалтын хогийн саванд ангилан хаяж, дахин боловсруулж ашигласнаар байгальд ээлтэй эко байх юм. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Баянмөнхийн урилгаар "Хоггүй монголын төлөө" ТББ-ын тэргүүн М.Бүжинлхам "Хоггүй монгол ба гялгар уут хуванцарын хор нөлөө" сургалтыг Өмнөговь аймагт зохион байгуулав.

Бидний хэрэглэдэг гялгар уутыг зориулалтын хогийн саванд бус, ил задгай хаяхад 500-аас дээш жилээр устаж үгүй бололгүй оршин тогтнож, хүн төрөлхтөнийг болон байгаль орчныг бохирдуулдаг байна.

Харин түүнийг шатаавал хар тугалга хэмээх хорт бодис ялгарч хүний сэтгэцэд сөргөөр нөлөөлдөг.

Манай улс сүүлийн 2,9 жилд 16 тэрбум 636 сая төгрөгийн гялгар уутыг худалдан авсан байна. Энэ мэт бодит баримт судалгаанд үндэслэн байгальд болон хүн төрөлхтөнд хор нөлөөтэй гялгар уут, хуванцар сав зэргээс татгалзаж, хогоо зориулалтын хогийн саванд ангилан хаяж дахин боловсруулж ашиглах талаар сонирхолтой санаануудыг онцоллоо.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл