ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА

Нэмэгдсэн: 2018-07-20 06:23:28

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА

Наадмын маргааш намар гэдэг. Өвлийг гарз хохиролгүй давах, өвөлжилтийн бэлтгэл байдлыг сайн хангах зорилготой аймгийн Засаг даргын захирамжаар өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсэг байгуулагдсан. 07 дугаар сарын 20-ны өдөр анхны хурлаа хийж 32 заалт бүхий мал ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөө, 23 заалт бүхий төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг тус тус баталлаа. Аймаг, сумын өвс тэжээлийн нөөцийг сайн татах, сум, агентлагийн дарга нар өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангаж ажиллахыг холбогдох байгууллагад тус ажлын хэсгээс анхаарууллаа. Өвөлжилтийн бэлтгэл байдлыг хэрхэн хангаж буй талаар хариуцсан байгууллага тухай бүр хяналт хийж, харилцан уялдаа холбоотой ажиллана.

Төрийн байгууллагуудын мэдээлэл