ФИЛИППИН УЛСЫН БАГЁ ХОТЫН Pines International Aсаdemy-д АНГЛИ ХЭЛНИЙ 17 БАГШ СУРАЛЦАНА

Нэмэгдсэн: 2018-06-19 11:13:23

ФИЛИППИН УЛСЫН БАГЁ ХОТЫН Pines International Aсаdemy-д АНГЛИ ХЭЛНИЙ 17 БАГШ СУРАЛЦАНА

Зөгийн үүр хөтөлбөрийн хүрээнд гадаадын урт болон богино хугацааны сургалт, туршлага судлах арга хэмжээнд одоогийн байдлаар 336 иргэн хамрагдсаны 45 нь англи хэлний багш нар байна. Тус хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн ЕБС-ийн англи хэлний багш нарыг бүрэн хамруулж байгаа бөгөөд өнөөдөр 17 багш ФИЛИППИН УЛСЫН БАГЁ хотод суралцахаар аймгийн Засаг даргаас батламжаа гардан авлаа. 
Засаг дарга Н.Наранбаатар хэлэхдээ: Та бүхний суралцахаар явж буй сургууль нь 17 жилийн түүхтэй, англи хэлний яриа, арга зүй технологи, ОУ-ын шалгалтын бэлтгэл сургалтуудад мэргэшсэн. Япон, Солонгос, Хятад, Тайвань, Тайланд, Араб орнуудын 10000 гаруй оюутнууд амжилттай суралцаж төгссөн. Сүүлийн 3 жилд Монгол улсаас 160 гаруй оюутан суралцаж төгссөн сургалтын заах арга барил, хүн нэг бүрийг сургах туршлагатай томоохон сургууль гэдгийг онцолж хэлээд төрөлх говь нутаг, улс эх орныхоо хөгжлийн ирээдүй болсон шавь нар, хүүхэд багачуудын төлөө их зүйлийг сурч англи хэлийг орон нутагтаа нутагшуулахыг хүсч амжилт хүслээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл