БУЯНТ ХОТХОН ХҮҮХДИЙН ЗУСЛАН АМРАГЧДАА АВЧ ЭХЭЛЛЭЭ

Нэмэгдсэн: 2018-06-12 02:37:26

БУЯНТ ХОТХОН ХҮҮХДИЙН ЗУСЛАН АМРАГЧДАА АВЧ ЭХЭЛЛЭЭ

Бид хамтдаа аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хөгжлийн түлхүүр" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хүүхдийг хөдөлмөрт сургах, уламжлалт зан заншлаа дээдэлсэн зөв монгол хүүхдийг төлөвшүүлэхэд чиглэсэн ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Түүнчлэн Буянт хотхон зуслангийн үйл ажиллагааг дэмжиж, ая тухтай орчин нөхцөлд аль болох олон хүүхдийг амрааж, амрах хугацаанд нь төрөл бүрийн сургалтуудыг хичээллүүлж эхлээд байна. Тухайлбал: гар урлал, соёл спорт, урлаг, эр зориг эх орончид, математик, сарабон сампин гэх мэт сургалтаар өөрийгөө хөгжүүлэх боломжтой. Зөгийн үүр хөтөлбөрт хамрагдаж гадаадад мэдлэг туршлагаа дээшлүүлсэн багш нар сургалтыг зохион байгуулахаас гадна шүдний эмч ээлж бүрт ажиллаж, урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээг хийж байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл