ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 9 БАГИЙН ТӨВИЙГ ТОХИЖУУЛАВ

Нэмэгдсэн: 2018-06-10 08:11:59

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 9 БАГИЙН ТӨВИЙГ ТОХИЖУУЛАВ

Төрийн анхан шатны ажил үйлчилгээг иргэд олон нийтэд хүргэж байдаг багийн Засаг дарга нарын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, улмаар төрийн ажил үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, түргэн шуурхай, чанартай болгох зорилгоор тодорхой асуудлуудыг шийдэж байна. 2018 онд 9 багийн Засаг даргад хурлын зааланд нэн хэрэгцээтэй ширээ сандал, индер, зургийн аппарат гэх мэт төрийн анхан шатны ажил үйлчилгээг явуулахад хэрэгцээтэй зүйлсийг иж бүрнээр нь шийдэж өгөхийн зэрэгцээ 48 багт чанга яригч шинээр авч өглөө.

Төрийн байгууллагуудын мэдээлэл