ХӨГЖИМТ ЖҮЖГИЙН ТЕАТРЫН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭЛ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ЯВЖ БАЙНА

Нэмэгдсэн: 2018-06-10 07:45:33

ХӨГЖИМТ ЖҮЖГИЙН ТЕАТРЫН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭЛ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ЯВЖ БАЙНА

Бүтээн байгуулалтын жилд Өмнөговь аймагт томоохон бүтээн байгуулалтууд өрнөж буйн нэг нь 850 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театр юм. Жи Жи Ай ХХК, Хүннүгийн говь ХХК, туслан гүйцэтгэгчээр орон нутгийн Эрдэнийн гүн говь ХХК, Суварган говь ХХК, Говь цамхаг ХХК ажиллаж байна. Олон улсын чанар стандартад нийцсэн Хөгжимт жүжгийн театрын барилга 5 сарын 1-нд эхэлсэн бөгөөд өдөр бүр тогтмол 30-40 хүн ажиллаж байгаа юм. Ажлын гүйцэтгэл төлөвлөгөөний дагуу явж байгаа ба 2019 оны 8 сард Өмнөговьчууд олон улсын чанар стандартад нийцсэн Хөгжимт жүжгийн театртай болно.

Төрийн байгууллагуудын мэдээлэл