ХОНОГТ 3000 м3 УС ХҮЛЭЭН АВАХ ЧАДАЛ БҮХИЙ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО

Нэмэгдсэн: 2018-06-10 06:04:51

ХОНОГТ 3000 м3 УС ХҮЛЭЭН АВАХ ЧАДАЛ БҮХИЙ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО

Даланзадгад сумын цэвэрлэх байгууламж 1971 онд Нэгдүгээр сургуулийн бохир усыг цэвэрлэх зориулалттайгаар зураг төсөл хийгдэж, хоногт 168 м3 бохир усыг 83%-тай цэвэрлэх хүчин чадалтайгаар баригдсан. Гэтэл одоо 1100 м3 усыг цэвэрлэх шаардлага гарч ачааллаа дийлэхгүйн уршигаар бохир ус хөрсөнд шингэж, хөрсийг шууд бохирдуулж байна.

МХГ-аас цэвэрлэх байгууламжийг яаралтай нүүлгэн шилжүүлэх эсвэл шинээр барих дүгнэлтийг гаргасанд үндэслэж хажуу талд нь 1,8 га талбайд шинэ цэвэрлэх байгууламжийг барьж байна.

Хоногт 3000 м3 усыг хүлээн авах хүчин чадалтай, 98 хувийн буюу биологийн бүрэн цэвэрлэгээтэй цэвэрлэх байгууламжийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэн 4 компани гүйцэтгэж байна. Ажлын гүйцэтгэл 1 сарын хоцрогдолтой явж байгаа бөгөөд захиалагч талууд гүйцэтгэгч компаниудад ажлыг чанартай, төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж өгөхийг анхаарууллаа. Гэрээний дагуу ажил хэвийн явснаар 2019 оны 5 дугаар сард дуусгаж хүлээлгэн өгөх юм.

@#Бид_хамтдаа_бүтээн_байгуулна_2018

Төрийн байгууллагуудын мэдээлэл