Баярын хурлаар шагналын хур буулаа

Нэмэгдсэн: 2015-07-27 10:44:29

Баярын хурлаар шагналын хур буулаа

Говийн бүсийн хурдан морины уралдаан, “Говь шанх -5”, Өмнөговь аймаг байгуулагдсаны 84 жилийн ойн баяр наадмын Баярын хурал өнөөдөр боллоо. Баярын хуралд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, Монгол улсын Төрийн хан хуурч, Ардын жүжигчин Ц.Цэрэндорж, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал, Өмнөговь аймгийн харьяат Даваацэрэн, Өмнөговь аймгийн харьяат, “АПУ” ХК-ийн захирал Ц.Эрдэнэбилэг нарын албаны хүмүүс оролцсон юм. Баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун илтгэл тавьж, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан нар иргэдэд хандан үг хэлж баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм. 

Баярын хурлаар улс эх орондоо хийж бүтээсэн хөдөлмөрөө үнэлүүлж 84 жилийн ойн босгон дээр төрийн дээд одон медаль болон аймаг орон нутгийн шагналаар шагнагдах иргэдийг шагнаж урамшуулсан. Энэ жил манай аймгаас Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 4 хүн, Алтангадас одонгоор 25 хүн, Хөдөлмөрийн хүндэт медалиар 12 хүн, Цэргийн хүндэт медалиар 1 хүн шагнагдсан бол аймгийн Засаг даргын Жуух бичгээр 4 хүн шагнагдсаныг УИХ-ын гишүүд болон орон нутгийн удирдлагууд гардуулан өглөө.


Төрийн байгууллагуудын мэдээлэл