ТАНИЛЦУУЛГА

Монгол улсын хамгийн өмнөд хэсэгт орших Өмнөговь аймаг нь Монгол улсын хэмжээнд хамгийн том буюу 165,0 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй, Засаг захиргааны нэгжийн хувьд 15 сум, 58 багтай. 

  Манай аймаг нь Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговь аймгуудтай хиллэдэг бол урд талаараа БНХАУ-ын Альшаа, Баяннуур аймагтай хиллэнэ. 

Аймгийн төв Даланзадгад хот нь Улаанбаатар хотоос 575 км зайтай. Тус аймагт 2014 оны эцсийн байдлаар 19 мянган өрхөд 59,6 мянган хүн ам оршин сууж байна. Нэг хүнд ногдох ДНБүтээгдэхүүн 8.8 сая төгрөг бөгөөд үүнээс аж үйлдвэр, барилгын салбар хамгийн их буюу 64,9 хувийг эзэлж байна.

Манай аймаг хөгжлийн тэргүүлэх салбараа:

v  Хариуцлагатай уул уурхай

v  Тогтвортой аялал жуулчлал

v  Эрчимжсэн болон уламжлалт мал аж ахуйн салбараар тодорхойлдог.

Сүүлийн жилүүдэд дэлхийд томд тооцогдох Таван толгой, Оюу толгой, Нарийн сухайт зэрэг нүүрс, зэс, алтны уурхайнууд нь аймаг өөрийн хэрэгцээг бүрэн хангаж, улсдаа орлого төвлөрүүлдэг, Монгол улсын хөгжлийг хөтлөх эдийн засгийн томоохон бүс болгон хөгжихөд чухал нөлөө үзүүлж байна. 

ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ

Өмнөговь аймаг өнөөгийн байдлаар 80 гаруй орд, 200 гаруй илрэл тогтоогдож,  хайгуулын 164 лиценз, нийт нутаг дэвсгэрийн 17,5%, ашиглалтын 72 зөвшөөрөлтэйгээснийт нутаг дэвсгэрийн 2,8%-ийг  эзлэж, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийн 3.4 сая га  буюу 20,3% нь  лицензийн талбай эзэмшилд байна.

Ашиглалтын нийт 472461.63 /га/ талбайгаас Нүүрс-71,48%, Алт-зэс- 23,94%, Флюорит- 0,39%, Бусад металл ашигт малтмал- 4,06%, Металл бус ашигт малтмал-0,15%-ыг эзэлж байна. 

Манай аймагт одоогоор ашиглалтын лицензийг 35 аж ахуй нэгж компани эзэмшиж, үүнээс Оюу толгой, Таван толгой, Эрдэнэс таван толгой, “Энержи Ресурс” зэрэг 12 уул уурхайн компани байнгын үйл ажиллагаа явуулж байна. 

Эдгээрээс Таван толгой, Нарийнсухайт, Оюу толгой зэрэг орд газрууд нь Монгол улсын стратегийн ач холбогдолтой ордод хамрагддаг  бөгөөд сүүлийн жилүүдэд Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц болж байна.

Монгол улсын нүүрс олборлолт, гадаадын зээл, дотоодын хэрэгцээ нь сүүлийн 5 жилд 3 дахин өссөн үзүүлэлттэй байгаа нь шатах ашигт малтмалын нөөц, эрэлт хэрэгцээ дэлхийн зах зээлд нэн шаардлагатай байгаа бөгөөд түүний тодорхой хувийг бид ханган нийлүүлж байна.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Өмнөговь аймаг нь энерги, эрчим хүчний төв төдийгүй хүн төрөлхтөний түүхийн өлгий, тайлагдашгүй оньсого мэт нууцлаг бүхнийг агуулсан унаган байгаль, түүх соёлын үл хөдлөх үнэт дурсгал хадны сүг зураг, бичээсүүд, үлэг гүрвэлийн мөр бүхий ховор нандин олдворууд нь Монгол улсын аялал жуулчлалын голлох бүс нутаг болж байна.

Монгол орныг зорин ирж буй жуулчдын 80 хувь нь Өмнөговь аймагаар аялдаг, олон улсын  судлаач, түүхчдийн сонирхлыг татсан нутаг юм. 

Дэлхийд томоохонд тооцогддог Цахиуртын хөндийн чулуун зэвсгийн дарханы газар, Их Эзэн Чингис хааны амьдралынхаа сүүлийн өвөл өвөлжсөн Өрхий цоорхой, Батмөнх даян сэцэн хааны хүй дарсан газар Хүйс шар толгой, Энергийн төв- Дэмчогийн хийд зэрэг түүхийн дурсгалууд, Говь Гурван Сайхан, Ёлын ам, Хонгорын элс, Ноён Богд Толь хад, Үлэг гүрвэлийн олдворын өлгий Баянзаг, Хэрмэн цав, Галбын Говь, Алгуй Улаан цав зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд нь аялал жуулчлалыг хөгжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлж, гадаад дотоодын жуулчдын сонирхлыг татдаг юм.

Мөн аймагт тэмээн аялал, шашны аялал, шувуу ажиглах, зэрлэг амьтан харах зэрэг эко аялалын төрлүүдийг хөгжүүлж, “Сарлагийн баяр”, “Тэмээний баяр”, “Говийн марофон” гүйлт, “Адууны баяр”,“Хонгорын хурд”, “Ингэний айрагны баяр” зэрэг аялал жуулчлалын эвент арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг.

ХӨДӨӨ АЖ АХУЙ

Өмнөговь аймгийн эдийн засгийн хөгжилд Хөдөө аж ахуйн салбар тэргүүлэх байр суурь эзэлдэг. Цаашид уул уурхайн салбарыг даган эрчимтэй хөгжүүлэх бодлого баримталж байна. Аймгийн хэмжээнд 1.8 сая толгой мал тоологдоод байгаа нь өнгөрсөн оны жилийн эцсээс 195,7 мянган толгойгоор өслөө. Үүнээс тэмээ 112,7 мянга, адуу 66,3 мянга, үхэр 16,1 мянга, хонь 397,6 мянга, ямаа 1,2 сая толгой тоологдлоо.

Аймгийн хэмжээгээр 5216 малчин өрхөд 9449 малчид мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, үүний дотор ам бүлийн 20 гаруй мянган хүн багтаж байгаа бөгөөд өнгөрсөн оноос малчин өрх 43-аар, малчдын тоо 223-аар өссөн байна.

Хоёр бөхт тэмээн сүргийнхээ тоо толгойгоор Монгол улсдаа төдийгүй дэлхийд тэргүүлдэг манай аймгийн хувьд тэмээн сүргээ өсгөн үржүүлэх талаар “Тэмээний баяр”, “Ингэний айрагны баяр”, Тэмээн-Поло, хурдан тэмээний уралдаан, “Төлөөр өссөн тэмээ тутамд мөнгөн урамшуулал олгох” зэрэг олон төрлийн ажил, арга хэмжээг жил бүр зохион байгуулж байгаагийн дээр 2015 онд “Монгол тэмээ-999” 1000 тэмээний уралдааныг зохион байгуулж, дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэхээр ажиллаж байна.

Үзэсгэлэнт сайхан Монгол оронд минь ирж, дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээн сүргийн өлгий нутаг өмнийн цэнхэр говиор минь зочлоорой.

ADVANTAGES OF COOPERATION

IN UMNUGOBI PROVINCE

INTRODUCTION

Umnugobi is a province (aimag) ofMongolia, located in the south of the country, in theGobi Desert. Umnugobi is the largest province in Mongolia, featuring 165,0 thousand sq. m territory. In terms of administrative unit, it has 15 soums and 58 baghs.

The province borders with provinces such as Bayankhongor, Uvurkhangai, Dundgobi and Dornogobi; it borders with Bayannur prefecture-level city of Alsha, People’s Republic of China in the south. 

  The Dalanzadgad city, center of the province, is 575km from the capital Ulaanbaatar. As of the late of 2014, 59,6 thousand people from 19 thousand households reside at the province. GDP per capita is 8.8 million tugrik of which 64,9% consists of industry and construction sectors at its highest.

  Leading sector in our province is:

v  Responsible mining

v  Stable tourism

v  Intensified and traditional animal husbandry.

In recent years, large coal, copper and gold mines like Tavan tolgoi, Oyu tolgoi and Nariin sukhait fully ensure mineral needs of the province, concentrate earnings to the state budget and play a significant role in developing economics of Mongolia.

RESPONSIBLE MINING

  There are over 80 mineral deposits and 200 detections so far in the territory of Umnugobi province. Meanwhile 164 mineral exploration licenses comprise 17,5% of total territory, 72 licenses for mining operation  are equal to 2,8% of total territory. 3,4 million hectares of LAND equal to 20,3% of the whole territory in Umnugobi province are under the possession of mineral exploration area.

  With 472461.63 hectares of mineral exploration area, coal constitutes 71,48%, gold and copper for 23,94%, fluorite for 0,39%, other metal minerals for 4,06% and non-metal minerals for remaining 0,15%, respectively.

  Mineral exploration licenses are currently held by 35 entities and companies. 12 mining companies including Oyu tolgoi, Tavan tolgoi, Erdenes tavan tolgoi and “Energy Resource” run their activities on a regular basis.

  Mines such as Tavan tolgoi, Nariinsukhait and Oyu tolgoi are strategically important deposits of Mongolia and it significantly influences in socio-economic development of the province during recent years.

  Coal exploitation of Mongolia, overseas loan and domestic consumption increased three times during the last 5 years. Since the world market is in desperate need of inflammable mineral resources and demands, we supply respective percent of it.

TOURISM

  Umnugobi province is the center of energy and power, and it becomes a major region of tourism with the help of untouched nature keeping mysterious things, historic and cultural heritages such as petroglyphs and cave paintings, and dinosaur bones and traces.

  80% of all visitors to Mongolia travel around Umnugobi province. It is the region where international historians and archaeologists are highly attracted.

  Umnugobi province has a lot of beautiful places and sightseeing to attract both domestic and foreign visitors. For example: Historic places like Stone weapon carpentry of Tsakhiurt khundii, Urkhii tsoorkhoi where the great Chinggis Khan experienced his last winter camp, Khuis shar tolgoi where Batmunkh Dayan Khan the Wise was born and Energy center Demchog monastery; sightseeing such as Gobi Gurvansaikhan National Park, Yolyn Am, Khongoryn Els Sand Dunes, Noyon Bogd Toli Cliff, Bayanzag, Khermen tsav, Galbyn Gobi and Algui Ulaan tsav.

  In addition to this, eco-travel including camel journey, religious journey, bird-watching and wild animal-watching develops. Tourism events such as “Yak festival”, “Camel festival”, “Gobi marathon”, “Horse festival”, “Khongor horse racing” and “Festival for the female camel’s fermented milk” are held on a regular basis.

 

You are welcome to our gobi desert.

AGRICULTURE

  Agricultural sector plays a vital role in economic development of Umnugobi province. Furthermore, we are in the position for obeying the policy to develop this sector intensively along with the mining industry. 1.8 million heads of animal are registered all over the province. In other words, it increased with 195,7 thousand heads comparing to the late of previous year. Out of it, camel is 112,7 thousand, horse is 66,3 thousand, ox is 16,1 thousand, sheep is 397,6 thousand and goat is 1,2 million.

  Over the province, 9449 herdsmen from 5216 households run animal husbandry and the number contains over 20 thousand people as family members. Comparing to the same period of previous year, herdsman improved with 43 households and number of herdsman increased with 223.

  Umnugobi province leads not only the country of Mongolia but also whole world with the number of two-humped camels. For this reason, we organize various events and campaigns for growing the camel such as “Camel festival”, “Festival for the female camel’s fermented milk”, “Camel Polo” – a type of camel racing and “Granting bonus to every single camel that grew with offspring” on an annual basis. Moreover, we are planning to hold “Mongol camel-999” 1000 camel racing and register it with the Guinness record in the year of 2015.

  Therefore, we would like you to visit our beautiful Mongolia and come to Umnugobi province, habitat for the rare two-humped camels.

Төрийн байгууллагуудын мэдээлэл