Марш тактикийн тэмцээнд “Онцгойгийнхон” хоёрдугаар байр эзлэв

Нэмэгдсэн: 2013-06-10 15:03:32

Марш тактикийн тэмцээнд “Онцгойгийнхон” хоёрдугаар байр эзлэв

Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохиогддог Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит Марш тактикийн аварга салаа, тасаг шалгаруулах тэмцээн Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болж амжилттай өндөрлөлөө.

Тэмцээнд Зэвсэгт хүчин, Дотоодын цэрэг, Онцгой байдал, Хил, Цагдаа Тагнуул, Шүүхийн шийдвэрийн байгууллагаас шигшигдсэн шилдэг 16 салаа, тасаг оролцсоноос нэгдүгээр байрт Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн байнгын бүрэлдэхүүний салаа,хоёрдугаар байрт Онцгой байдлын ерөнхий газрын салаа, гуравдугаар байрт ТЕГ-ын салаа тус тус шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Галын бэлтгэл, биеийн тамир, химийн норматив, жагсаал гардан тулааны үзүүлэх тоглолт, гранат шидэлт, буудлага, эзлэгдсэн обьектыг чөлөөлөх, тактикийн ажиллагаа, торон саад туулах, байгалийн саад эмнэлэгийн, ар талын байрзүйн норматив, үй олноор хөнөөх зэвсэгээс хамгаалах бэлтгэлийн норматив гэсэн төрлүүдээр зохион байгуулагдсан уг тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газрын бие бүрэлдэхүүн 1 цаг 24 мин 24 секундын амжилтаар ийнхүү хоёрдугаар байрт шалгарсан амжилтыг үзүүлэв.  

Энэ жилийн марш тактикийн тэмцээнд ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Нийслэлийн Онцгой байдлын газар, Архангай, Булган, Говьсүмбэр, Орхон, Дархан-Уул, Хэнтий, Дорноговь зэрэг аймгийн Онцгой байдлын газар, хэлтсийн шилдэг нийт 29 албан хаагч оролцсон юм.

Тус салааг ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хурандаа Ц.Баттулга дасгалжуулан ажилласан.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдорж тэмцээний дүн гарсан  торгон агшинд тэмцээнд амжилттай сайн оролцсон баг бүрэлдэхүүнд баяр хүргэн сайшааж, ажил хөдөлмөр, спортын амжилтыг нийт албан хаагчиддаа хүсээд баг бүрэлдэхүүний бэлтгэлийг сайтар базаан тэмцээнд амжилт гарган оролцуулсан Аврах тусгай ангийн төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хурандаа Ц.Баттулгад хурандаа цол олгож “сюрприз” барьсан юм.

IMG_4840_120736042.jpg

IMG_4976_642105002.jpg

IMG_4992_473697162.jpg

IMG_5061_662890544.jpg

IMG_5092_638352513.jpg


IMG_5200_115180926.jpg

Төрийн байгууллагуудын мэдээлэл