Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав

Нэмэгдсэн: 2013-06-10 15:02:01

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав

Шинжлэх ухаан технологи хурдацтай хөгжиж байгаагийн хирээр сүүлийн жилүүдэд Монгол Улсын хэмжээнд уул уурхай, анагаах ухаан, аж үйлдвэр, хүнс хөдөө аж ахуй, шинжлэх ухааны салбарт цацрагийн үүсгүүрийн хэрэглээ ихэсч байна.

Онцгой байдлын ерөнхий газраас иргэдийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагын харилцаа уялдаа холбоог сайжруулах, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна.

Энэ хүрээнд цөмийн болон цацрагийн аливаа болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдорж,  Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

IMG_4807_302453774.jpg

IMG_4815_413029430.jpg

IMG_4826_148111141.jpg


Төрийн байгууллагуудын мэдээлэл