Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх өдөрлөг боллоо

Нэмэгдсэн: 2013-05-31 08:50:26

Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх өдөрлөг боллоо

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Онцгой Байдлын Газар, Улаанбаатар хотын Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх чадавхийг бэхжүүлэх төслийн баг хамтран Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх өдөрлөгийг зохион байгуулж байна.

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас 15 сарын хугацаанд хэрэгжүүлсэн /ЖАЙКА/ “Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа  энэхүү арга хэмжээний зорилго нь Улаанбаатар хотод учирч болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн талаархи ойлголтыг төлөвшүүлэх учирч болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гамшиг тохиолдсон үед авах арга хэмжээний талаар мэргэжлийн байгууллага болон иргэдийн хамтын ажиллагаа, гамшгаас хамгаалах ойлголтыг гүнзгийрүүлэх, газар хөдлөлтийн гамшгийн мэдээллийг бодитойгор  хүргэхэд оршиж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газар болон нийслэлийн удирдлагууд оролцон арга хэмжээнд амжилт хүсч байлаа.

Арга хэмжээнд нийслэлийн 4 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцож  газар хөдлөлтийн гамшгийн үед аврах ажиллагааны талаар 4 төрөлт тэмцээнд оролцон хурд хүч, авхаалж самбаагаа сорьж,нээлтийн үеэр газар хөдлөлтийн гамшгийн үед хорогдох байранд удаан байрласан үеийн биеийн чилээг хэрхэн тайлах дасгал хөдөлгөөнийг хийж сонирхуулсан юм.

Өдөрлөгийн  үеэр иргэд олон нийтэд зориулсан мэргэжлийн байгууллагын олон арга хэмжээ болж байгаа бөгөөд олны сонирхолыг хамгийн ихээр татаж байсан нь газар хөдлөлт мэдрэгч сандал, газар хөдлөлт мэдрэгч машин байлаа.

Өдөрлөгийн арга хэмжээ 2 өдөр үргэлжлэх бөгөөд маргааш газар хөдлөлтийн үеэр авах арга хэмжээний талаар төслийн багийн зарим мэргэжилтэн танхимын сургалтыг зохион байгуулж, Эрх чөлөөний талбайд иргэд өөрсдийн биеэр газар хөдлөлтийг биет төхөөрөмж болох газар хөдлөлт мэдрэгч сандал, газар хөдлөлт мэдрэгч машинд ашиглан мэдрэх юм.

 19_392379436.jpg

5_194556585.jpg 

17_523474117.jpg

12_807057067.jpg

Төрийн байгууллагуудын мэдээлэл