Засгийн газрын 2004 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1 дvгээр тогтоолоор Гамшгаас хамгаалах ерөнхий газар байгуулагдсан.Засгийн газрын 2005 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 48 дугаар тогтоолоор Гамшгаас хамгаалах ерөнхий газрыг Онцгой байдлын ерөнхий газар болгон өөрчилсөн.

 "Гамшгаас хамгаалах тухай" хуулиар Онцгой байдлын ерөнхий газар нь гамшгаас хамгаалах төрийн бодлого, гамшгаас хамгаалах талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүрэгтэй.     

 Бvтэц, зохион байгуулалт:

Untitled_1_506379756.jpg                                       

ОНЦГОЙ БАЙДЛЫН 
АЛБАНЫ ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

Гал ус, ган зудын аюулын өөдөөс сөрөн зогсч, улс орны тогтвортой хөгжил, ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө тэмцдэг хүмүүнлэг, энэрэнгүй ариун vйлсийн эзэд бол Онцгой байдлын албаныхан.
Хүн амыг хамгаалах, улс, ардын аж ахуйн тогтвортой ажиллагааг хангах, дайсны цөмийн болон бусад цохилтод өртсөн хот, обьектууд, цацраг идэвхт хордуулалт, үерийн аюул бүхий бүсэд аврах, сэргээн босгох ажил явуулах үүрэгтэй Иргэний хамгаалалтын газар, гал унтраах, урьдчилан сэргийлэх, гал түймрийн улсын хяналтыг орон даяар хэрэгжvvлэх, гал түймрийн туршилт шинжилгээ хийх үүрэгтэй Гал түймэртэй тэмцэх газар болон улсын нөөцийг тогтоосон нэр төрөл, чанарын түвшин, тоо, хэмжээнд нь хүргэж, бэлэн байлгах үүрэгтэй Улсын нөөцийн газар-ыг нэгтгэн 2004 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Онцгой байдлын алба байгуулагдсан. 
Ийнхүү Монгол Улсад олон улсын жишигт нийцсэн гамшгаас хамгаалах үндэсний хэмжээний Онцгой байдлын албаны  тулгын гурван чулуу нь 40-80 гаруй жилийн түүхтэй Иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газар юм.
       
                                          Байгууллагын товч түүхээс
           
                                         Нэг. Иргэний хамгаалалтын газар
Монгол Улсад анх Батлан хамгалах, Хөдөлмөр нйигэмлэгийн бүтцэд 1964 онд хүн амыг хамгаалах, улс, ардын аж ахуйн тогтвортой ажиллагааг хангах, дайсны цөмийн болон бусад цохилтод өртсөн хот, обьектууд, цацраг идэвхит хордуулалт, үерийн аюул бүхий бүсэд аврах, сэргээн босгох ажил явуулах зорилгоор тайван цагт буюу дайны үед зохион байгуулж явуулдаг улс нийтийн чанартай батлан хамгаалах арга хэмжээ авч явуулах үүрэг бүхий иргэний хамгаалалтын алба үүсэн байгуулагджээ.
               
     
                                          Хоёр. Гал түймэртэй тэмцэх газар
Төр засгийг үүсгэн байгуулагчдын нэг жанжин Д.Сvхбаатарын санаачлагаар 1922 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Ардын засгийн 35 дугаар хуралдаанаар гал унтраах, урьдчилан сэргийлэх, гал түймрийн улсын хяналтыг орон даяар хэрэгжvvлэх, гал түймрийн туршилт шинжилгээ хийх үүрэг бvхий Гал тйvмэртэй тэмцэх байгууллагыг байгуулах шийдвэр анх гарчээ.
      
                                          Гурав. Улсын нөөцийн газар
Улс орны хэмжээнд болон аймаг, суманд хvн, мал, амьтны гоц халдварт өвчин дэгдэх, үйлдвэрлэлийн томоохон осол, гал түймэр гарах, ган, зуд, vер, газар хөдлөлт зэрэг болзошгүй гэнэтийн аюул, байгалийн гамшиг, эдийн засгийн бэрхшээл, бусад ноцтой хүндрэл тохиолдсон нөхцөлд хэрэглэх зориулалттай барааны улсын нөөцийг тогтоосон нэр төрөл, чанарын түвшин, тоо, хэмжээнд нь хүргэж, бэлэн байлгах үүрэг бүхий Улсын нөөцийн газрыг 1965 онд Сайд нарын Зөвлөлийн 244 дүгээр тогтоолоор хуучнаар Худалдаа бэлтгэлийн яамны харьяа бөөний бараа баазыг түшиглvvлж буй болгожээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл