БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЦАГДААГИЙН АКАДЕМИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТАД 2013-2014 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД СУРАЛЦАХ АЛБА ХААГЧ, СОНСОГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

Нэмэгдсэн: 2013-06-07 22:43:31

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЦАГДААГИЙН АКАДЕМИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТАД 2013-2014 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД СУРАЛЦАХ АЛБА ХААГЧ, СОНСОГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

 Хууль зүйн сайдын 2013 оны А/120 дугаар тушаалаар Бүгд Найрамдах Турк Улсын Цагдаагийн академийн бакалаврын сургалтад 2013-2014 оны хичээлийн жилд суралцах алба хаагч, сонсогчдыг сонгон шалгаруулалтыг 2013 оны 06 дугаар сарын 20-27-ны хугацаанд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.
  Сонгон шалгаруулалтад Цагдаагийн байгууллагад ажиллаж, суралцахыг хүссэн, нийтлэг, тусгай шаардлага хангасан иргэн, мөн цагдаагийн байгууллагад 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагч оролцох боломжтой байна.
  Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллагад, алба хаагчид тухайн ажиллаж байгаа байгууллагадаа 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 15-ны өдөр хүртэл хугацаанд хүсэлтээ гаргаж, холбогдох материалыг бүрдүүлж, судалгаанд хамрагдана.
  Элсэгчид сэтгэл зүйн сорил, ярилцлагад орох,  эрүүл мэндийн дүгнэлт гаргах үзлэгт орох, бие бялдрын хөгжлийн болон монгол, англи хэлний зэрэг нэмэлт  шалгалт өгнө.

Иргэдэд тавигдах шаардлага: -  Цагдаагийн байгууллагад ажиллаж, суралцах нийтлэг, тусгай шалгуурыг хангасан байх;
-  17-21 насны эрэгтэй, ял шийтгэгдэж байгаагүй байх;
-  168 см ба түүнээс дээш өндөртэй байх;
-  Элсэлтийн ерөнхий шалгалтын Нийгмийн тухай мэдлэг 560, математик 480 ба түүнээс дээш оноо авсан байх;
-  Ерөнхий боловсролын дунд сургуулийг А, В үнэлгээтэй төгссөн, их, дээд сургуулийн 1, 2 дугаар дамжаанд А, В үнэлгээтэй суралцаж байгаа;
-  Англи, Монгол хэлний дунджаас дээш түвшний мэдлэгтэй байх; 
-  Сахилга, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх;
-  БНТУ-ын Цагдаагийн академийн Олон улсын аюулгүй байдал мэргэжлээр элсэхийг хүссэн элсэгч  TOEFL (internet based) 60 оноо, (paper based) 460 оноо, IELTS 5.5 онооноос дээш дүнтэй байх, FCE, CAE эсвэл CPE шалгалтад тэнцсэн байх;

Алба хаагчдад тавигдах шаардлага:-  Цагдаагийн байгууллагад 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа
-  Сахилга, ёс зүйн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй байх;
-  Англи, Монгол хэлний дунджаас дээш түвшний мэдлэгтэй байх; 

Элсэгчдийн бүрдүүлэх материал:

- Төрийн албан хаагчийн анкет /маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх/;
- Өргөдөл;
- Гурван үеийн түүх /7 хүний намтар/;
- Ажил байдлын болон  сургуулийн тодорхойлолт;
- Боловсролын түвшин, мэргэжлийн зэргийг тодорхойлсон бичиг баримт 
/бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн жагсаалт, сурагчийн хувийн хэрэг, их, дээд сургуулийн диплом, үнэмлэх/-ын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
- Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
- Цагдаагийн газар, хэлтэст гэмт хэргийн учир шалгагдаж байсан эсэх талаар авсан лавлагаа;
- “4х6” хэмжээтэй цээж зураг 4 хувь;
- Элсэлтийн хураамж 25000 төгрөг / Шалгалтын төв комисст ирж бүртгүүлж, бүртгэлийн хуудас авах үед авчрах/
- Даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл, албан бичиг /цагдаагийн алба хаагчийн хувьд/

  Дэлгэрэнгүй мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Сургалт, сурталчилгааны хэлтсийн утас 70119963 болон оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллагаас лавлах, эсхүл police.gov.mn цахим хуудаснаас авна уу.

Төрийн байгууллагуудын мэдээлэл