ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

Нэмэгдсэн: 2013-06-03 15:00:50

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

  Цагдаагийн байгууллагын төрийн тусгай  албан тушаалын сул орон тоог тус албан тушаалд анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөх  мэргэшлийн шалгалтыг 2013 оны 07 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд зохион байгуулна.

  Зарлагдаж байгаа ажлын байр /албан тушаал/-д тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангаж байгаа, мөн хуульд заасан үндэслэлээр албанаас хүсэлтээрээ чөлөөлөгдсөн иргэд зарласан сул орон тоонд өрсөлдөхөөр бүртгүүлэх эрхтэй.

  Цагдаагийн байгууллагад сул байгаа дараах ажлын байранд иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулж авна. Үүнд:

1.  Цагдаагийн Ерөнхий газрын Санхүү, ар талын газарт Сантехникийн ахлах инженер-1

2.  Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, холбоо технологийн төвд мэдээллийн аюулгүй байдал хариуцсан байцаагч-1

3.  Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд:

3.1  Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан байцаагч-1

3.2  Цахилгаан тэжээл, агааржуулалт хариусан инженер-1

3.3  Техник ашиглалтын хэлтсийн программист-1

3.4  Радио холбооны засварын инженер-1

4.  Эрүүгийн цагдаагийн газарт:

4.1  Мэдээлэл, дүн шинжилгээ хариуцсан төлөөлөгч-1

4.2  Онц хүнд гэмт хэргийн шалтгаан, нөхцлийн судалгаа хариуцсан төлөөлөгч-1

5.  Төв, орон нутгийн цагдаагийн байгууллагад:

5.1  Холбооны инженер-1

5.2  Агрегатын асварчин-2

5.3  Аж ахуйн ажилтан-1

5.4  Эрүүлжүүлэх, баривчлах байрны их /бага/ эмч-14

5.5  Цагдаа-жолооч-61

5.6  Цагдаа-зохицуулагч-38

5.7  Хэв журмын цагдаа-162

5.8  Бичээч, бичиг хэргийн эрхлэгч-10

5.9  Зөрчлийн тоо бүртгэгч-2

6.Дотоодын цэргийн штаб: Их эмч-1, тэсэрч, дэлбэрэх бодисын инженер-1, холбоо дохиоллын ахлах инженер-1 агрегатын засварчин-1, моторчин-1, холбооны техникч-1, жолооч-3, харуулчин-35

  Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам”, зарлаж байгаа ажлын байр /сул орон тоо/-нд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг Цагдаагийн байгууллагын www.police.gov.mn гэсэн цахим хуудсанд байрлуулсан болно. 

   Бүртгэл 2 үе шаттай явагдана. Үүнд:

  Нэгдүгээр үе шат: Цагдаагийн байгууллагын сул ажлын байранд өрсөлдөх Улаанбаатар хотын иргэд Нийслэлийн цагдаагийн газарт, орон нутгийн иргэд оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллагад бүртгүүлж, судалгаанд хамрагдана.

  Хоёрдугаар үе шат: Ийнхүү дээрх байдлаар судлагдсан иргэдээс батлагдсан хуваарийн дагуу шалгалт авна. /Шалгалтын бүртгэл, хугацааны талаар нэмэгдэл мэдээлэлийг жич өгнө. /

 Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:

-  Өргөдөл

-  Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт №1-ийн дагуу бүрэн бичсэн байх);

-  Дээд боловсролын диплом; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/

-  Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, цагдаагийн мэргэжлийн сургалт төгссөн гэрчилгээ; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/

-  Эмчийн орон тоонд өрсөлдөх иргэдийн хувьд хүчин төгөлдөр эмчлэх эрхийн гэрчилгээ; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/

-  Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг гадаад хэлний түвшин тогтоох шалгалтаар авсан оноог гэрчлэх албан ёсны баримт, /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/

-  Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбар хамт/

-  3 үеийн түүх;

-  Сурагчийн хувийн хэрэг;

-  Оршин суугаа нутаг дэвсгэрийн Засаг даргын тодорхойлолт;

-  Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь;

-  4х6 хэмжээний 4% зураг;

  Бичиг баримт дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.  Шаардлагатай гэж үзвэл иргэнээс нэмэлт материал гаргуулан авна. 

  Шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. 

  Мэргэшлийн шалгалттай  холбоотой ажлын байрны сул орон тооны мэдээлэл, бүрдүүлэх материал, бүртгүүлэх хугацаанаас бусад шаардлагатай асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтэс 70114906 дугаарын утсаар холбогдож,  лавлагаа, мэдээлэл тус тус авч болно.

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ШААРДЛАГАТАЙ

АЖЛЫН БАЙР, ТАВИГДАХ ШААРДЛАГА /ҮЗЭХ/

 ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТӨРИЙН АЛБАНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ

Төрийн байгууллагуудын мэдээлэл