ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА – ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУД

Нэмэгдсэн: 2013-05-20 16:09:57

 Цагдаагийн ерөнхий газраас хүүхэд, залуучуудад цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах ажил зохион байгуулж байна.

Цагдаагийн байгууллагын веб сайтад хүүхэд, залуучуудад зориулан мэдээлэл бэлтгэн байгууллагынхаа ажлыг сурталчлан, тэдний асуултад хариулт өгч, сэтгэгдлийг хүлээн авах 7 хоногийн аян хийнэ.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон цагдаагийн ажил мэргэжлээр суралцахыг хүссэн иргэдэд цагдаагийн түүхийн музей, “Сүлд” чуулгын уран бүтээлийг үзүүлэх, шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн үйл ажиллагааг танилцуулах , “МҮОН”-ийн радио, телевиз, “Авто радио 96.3FM”-тэй хамтран хүүхэд, залуучуудад зориулан нэвтрүүлэг явуулахаар болжээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл