Ийгл телевизтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

Нэмэгдсэн: 2014-03-10 14:40:52

Ийгл телевизтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол орны цаг агаарын урьдчилсан болон бодит мэдээ, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн дэлгэрэнгүй мэдээг онцгой эрхтэйгээр  хүргэх, олон нийтэд  шуурхай мэдээлэх зорилгоор ЦУОШГ, “Ийгл бродкастинг” ХХК-тай хамтран ажиллах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.
Түүнчлэн “Ийгл бродкастинг” ХХК-аас ЦУОШГ-ын Интернэтэд суурилсан телестудийн тоног төхөөрөмжийг сайжруулахад зориулж 30 сая төгрөгийн санхүүжилт хийх бөгөөд цаг агаарын мэдээний сурталчилгааны орлогын 50 хувийг тус газрын дансанд шилжүүлж байхаар гэрээнд заажээ.
Энэхүү гэрээ байгуулагдснаар хэрэглэгч өдөр тутмын цаг агаарын мэдээ мэдээллийг цаг алдалгүй, хамгийн гол нь үнэн зөв, мэргэжлийн цаг уурчийн тайлбартайгаар хүлээн авах боломж бүрдэж байгаа юм.

Төрийн байгууллагуудын мэдээлэл