Удирдах ажилтны семинар, зөвлөлгөөн болж байна

Нэмэгдсэн: 2014-03-10 14:39:38

Удирдах ажилтны семинар, зөвлөлгөөн болж байна

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний төв, орон нутгийн удирдах ажилтны семинар, зөвлөлгөөн 2014 оны 2 дугаар сарын 20-ны  өдөр Улаанбаатар хотноо  эхэллээ. Энэхүү семинар, зөвлөлгөөнд ЦУОШГ болон аймаг, нийслэлийн Ус цаг уур, орчны шинжилгээний албадын  дарга нар, холбогдох мэргэжилтнүүд оролцож өнгөрсөн жилийн ажлаа дүгнэж, ирэх оны зорилтоо тодорхойлон, ажлын ололт амжилт, алдаа дутагдлаа шүүн хэлэлцэж байна. 
  Энэ жилийн удирдах ажилтны зөвлөлгөөнд салбарын гавьяатууд, ахмад ажилтнууд ирж оролцсоноороо онцлог болж байна.
Семинар, зөвлөлгөөний төгсгөлд 2013 оны шинжилгээ, мэдээлэл үйлчилгээний ажлын нэгдсэн дүнг танилцуулж, байр эзэлсэн албадад шагнал гардуулах юм.

Төрийн байгууллагуудын мэдээлэл