Спортын анхдугаар их наадам амжилттай болж өндөрлөлөө

Нэмэгдсэн: 2014-03-10 14:38:29

Спортын анхдугаар их наадам амжилттай болж өндөрлөлөө

Монгол улсад ус цаг уурын алба үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойд зориулан нийт ус, цаг уурчдын дунд зохион байгуулсан Спортын анхдугаар их наадам 2014 оны 2 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө.
Уг их наадамд 21 аймаг, 5 хотын ус, цаг уур, орчны шинжилгээний салбарын ажилтан, албан хаагчид оролцож, оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Спортын 4 төрлөөр явагдсан энэхүү наадамд Төвийн бүсийн “Хангарьд”, “Хангай” баг, Зүүн бүсийн “Сэцэнхан”, Говийн бүсийн “Шонхор”, Баруун бүсийн “Ирвэс”, Баянхонгор аймгийн “Тэнгэрийн элч”, МУИС-ГГС-ЦУТ-ийн “Ургийн алдар”, УЦУОХ-ийн “Аянга”, ЦУОШГ-ын “Шандаст хүлэг” зэрэг 9 баг тамирчид 2 өдрийн турш өрсөлдөж алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Шатрын тэмцээн /эрэгтэй/
1-р байр:  Н.Галцог-ЦУОШГ-ын ЗХАХ-ийн дарга
2-р байр: Үнэнбаяр -Хөвсгөл аймгийн УЦУОША-ны ажилтан
3-р байр: Батсүрэн -Ховд аймгийн УЦУОША-ны инженер
Шатрын тэмцээн / эмэгтэй/
  1-р байр: Цасанчимэг -УЦУОХ-ийн синоптик инженер
  2-р байр: Энхчимэг -ЦУОШГ-ын ажилтан
  3-р байр: Баярцэцэг -Ахмадын хорооны гишүүн
  Ширээний теннисний тэмцээн /эрэгтэй/
  1-р байр: Алтангэрэл -Дорноговь аймгйин УЦУОША-ны
  2-р байр: Батбаяр -УЦУОХ-ийн синоптик инженер
  3-р байр: Алтангэрэл -Баянхонгор аймгийн УЦУОША-ны
  Ширээний теннисний тэмцээн /эмэгтэй/
  1-р байр: Отгонбаяр -УЦУОХ-ийн Хүний нөөцийн ажилтан
  2-р байр: Энхмаа -Дорноговь аймгийн УЦУОША-ны ажилтан
  3-р байр: Үржинжаргал -Өвөрхангай УЦУОША-ны ажилтан
  Гар бөмбөгийн тэмцээн /эрэгтэй баг/
1-р байр: УЦУОХ-ийн “Аянга” баг
2-р байр: Говийн бүсийн “Шонхор” баг
3-р байр: Төвийн бүсийн “Хангай” баг
Гар бөмбөгийн тэмцээн /эмэгтэй баг/
1-р байр: Төвийн бүсийн “Хангай” баг
2-р байр: Баруун бүсийн “Ирвэс” баг
3-р байр: Говийн бүсийн “Шонхор” баг
Сагсан бөмбөгийн тэмцээн /эрэгтэй баг/
1-р байр: ЦУОШГ-ын “Шандаст хүлэг” баг
2-р байр: Төвийн бүсийн “Хангарьд” баг
3-р байр: Баянхонгор аймгийн “Тэнгэрийн элч” баг
Сагсан бөмбөгийн тэмцээн /эмэгтэй баг/
1-р байр: УЦУОХ-ийн “Аянга” баг
2-р байр: Төвийн бүсийн “Хангарьд” баг
3-р байр: Говийн бүсийн “Шонхор” баг
Гар бөмбөгийн шилдэг тамирчин: 
Эрэгтэй: Э.Батбаяр-УЦУОХ-ийн “Аянга” багийн тамирчин
Эмэгтэй: Эрдэнэбилэг “Хангай” багийн тамирчин
Сагсан бөмбөгийн шилдэг тамирчин
Эрэгтэй: Н.Идэрчулуун – ЦУОШГ-ын “Шандаст хүлэг” багийн тамирчин
Эмэгтэй: Н.Нацагсүрэн-УЦУОХ-ийн “Аянга” багийн тамирчин
3 онооны шилдэг тамирчин
Эрэгтэй: Сүлд-эрдэнэ- “Хангарьд” багийн тамирчин
Эмэгтэй: Т.Болормаа “Ирвэс” багийн тамирчин
Энэхүү наадам нь анх удаагаа ийм өргөн хүрээтэй, чадварлаг баг тамирчид оролцсон, зохион байгуулалтын өндөр түвшинд явагдсан гэдгээрээ онцлог төдийгүй салбарын нийт ажилтан, албан хаагчид, хамт олны нөхөрлөлийг бий болгох, бэхжүүлэх, шинэ залуу тамирчдын авъяасыг нээн хөгжүүлэх, тамирчдын ур чадварыг ахиулах зэрэг өндөр ач холбогдолтой наадам болсон юм.

Төрийн байгууллагуудын мэдээлэл