Агентлагийн үйлажиллагааны страгеги

1.Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Агентлагийн үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны бодлого болон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын эрхлэх ажлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлэхдээ нэгдмэл арга зүйгээр ус, цаг агаар, уур амьсгал, орчны чанарын үнэн, бодитой мэдээлэл гарган авч нийгмийн хэрэгцээг шуурхай хангах, байгаль орчны улсын мэдээллийн сан, архивын үйл ажиллагааг эрхлэхэд оршино.

Тэргүүлэх чиглэл

Агентлаг нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

Монгол Улсын хэмжээнд ус цаг уур, байгаль орчны төлөв байдал,чанарын хяналт шинжилгээг зохион байгуулж хэрэглэгчийг мэдээллээр шуурхай хангах, ус, цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үүсч болзошгүй гамшгийн эрсдэлээс эртнээс сэрэмжлүүлэх;

Ус цаг уур, орчны чанарын хяналт шинжилгээний улсын сүлжээг нэгдсэн удирдлага, нэгдмэл арга зүйгээр хангах, өргөжүүлэх, чадавхийг бэхжүүлэх;

Ус цаг уур, байгаль орчны чанарын хяналт шинжилгээний улсын сүлжээний үйл ажиллагааг тасралтгүй явуулж мэдээлэл цуглуулах, түүнийг хэрэглэгчид шуурхай хүргэх техникийн найдвартай ажиллагааг хангах, техник технологийн байнгын шинэчлэл хийх;

Байгаль орчны улсын мэдээллийн сан, архив үүсгэх ажлыг удирдан зохион байгуулах, хэрэглэгчдийг мэдээллээр үйлчлэх.

3.Эрхэм зорилго

Ус цаг уур, орчны шинжилгээний газрын эрхэм зорилго нь ус, цаг агаарын урьдчилсан болон сэрэмжлүүлэх мэдээ, байгаль орчны мэдээллээр нийгмийн хэрэгцээг шуурхай хангах, байгалийн гамшгаас сэрэмжлүүлэхэд оршино.

4.Үйл ажиллагааыы стратегийн зорилт

Агентлаг нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

4.1.ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээг удирдан зохион байгуулах, салбарын үйл ажиллагааны удирдлага менежментийг боловсронгуй болгох, санхүүжилтийг үр ашигтай зарцуулах, дотоод хяналт, санхүүгийн аудит хийх, салбарын боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх;

4.ус цаг уурын хяналт шинжилгээний сүлжээг мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, өргөжүүлэх төлөвлөлт хийх, сүлжээний техник технологийн шинэчлэлийг төлөвлөж хэрэгжүүлэх, хэмжил зүй, стандартын нэгдмэл байдлыг хангах, ус, уур амьсгал, цаг агаарын урьдчилсан мэдээ, мэдээллийг хэрэглэгчид шуурхай хүргэх үйл ажиллагааг зохион байгуулж, ус, цаг агаарын аюулт үзэгдпийн улмаас үүсч болзошгүй гамшгийн эрсдэлийг эртнээс сэрэмжлүүлэх, цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулах;

4.3.байгаль орчны чанарын хяналт шинжилгээний улсын сүлжээг нэгдсэн удирдлагаар хангах, өргөжүүлэх төлөвлөлт хийх, агаарын чанарын мэргэжпийн албаны үүргийг гүйцэтгэх, мэргэжлийн дүгнэлт гаргах;

4.4.ус цаг уур, орчны телөв байдлын мэдээллийн төрийн архивыг эрхлэх, байгаль орчны улсын мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, мэдээний бүрэн бүтэн, нээлттэй байдал, хадгалалт хамгаалалтыг зохион байгуулах, хэрэглэгчийг мэдээллээр үйлчлэх.

5.Үйл ажиллагааны гол зорилт

Агентлагийн үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

5.1.Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

5.1.1 .ус цаг уур, орчны шинжилгээний салбарын удирдлагын манлайллыг хангах, стратегийн төлөвлөлт хийх, үндсэн чиглэл, төсвийн төсөл боловсруулах;

5.1.ТӨСВИЙН санхүүжилтийг үр ашигтай зарцуулах, санхүүгийн дотоод аудит хийх, ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний үйл ажиллагаанд дотоод хяналт тавих;

5.1.3.ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний үйл ажиллагааг тасралтгүй явуулах техник хангалтыг зохион байгуулах, техник технологийн байнгын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх;

5.1.4.салбарын хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, чадавхийг бэхжүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах;

5.1.5.холбогдох олон улсын конвенцийн хэрэгжилтийг хангах, Дэлхий цаг уурын байгууллага зэрэг олон улсын байгууллагуудтай харьцах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх.

5. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

5.l.ycцаг уурын хяналт шинжилгээний сүлжээний найдвартай ажиллагааг хангах, боловсронгуй болгох, өргөтгөх төлөвлөлт хийх;

5.цаг уур, гадаргын ус, газрын доорх усны хяналт шинжилгээний хөтөлбөр боловсруулах, улсын сүлжээг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хэмжил зүй, стандартын нэгдмэл байдлыг хангах;

5.3.ус, цаг агаар, уур амьсгал, орчны мэдээг хэрэглэгчид шуурхай хүргэх үйл ажиллагааг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, ус, цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үүсч болзошгүй гамшгийн эрсдэлээс эртнээс сэрэмжлүүлэх;

5.4.цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах, үр ашгийг тооцоолох.

5.3.Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

5.3.1.байгаль орчны чанарын хяналт-шинжилгээний сүлжээний найдвартай ажиллагааг хангах, боловсронгуй болгох, өргөтгөх төлөвлөлт хийх;

5.3.агаар, ус, хөрсний чанар, цацраг идэвхийн түвшний болон бохирдлын эх үүсвэрийн хяналт шинжилгээний улсын сүлжээний үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

5.3.3.улсын агаарын чанарын мэргэжлийн албаны үүргийг гүйцэтгэж, агаарын чанарын мэдээллийг нэгтгэх, тайлагнах, агаарын чанарын төлөв байдлыг мэдээлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, озоны үе давхаргыг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах;

5.3.4.агаарын бохирдлын эх үүсвэрийн цахим мэдээллийн сан бүрдүүлэх, агаар бохирдуулах бодисын хаягдал, түүний эх үүсвэрийн тооллогыг зохион байгуулах, мэргэжлийн дүгнэлт гаргах.

5.4.Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

5.4.1.байгаль орчны нэгдсэн мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, мэдээллийн санг бүрдүүлэх, баяжуулах, мэдээллийн үнэн зөв, аюулгүй байдлыг хангах, ашиглах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;

5.4.ус цаг уур, байгаль орчны чанарын төлөв байдлын мэдээллийн төрийн архивыг эрхлэх, мэдээ баримтын бүрэн бүтэн, нээлттэй байдал, хадгалалт, хамгаалалтыг зохион байгуулах;

5.4.3.архивын мэдээ материалыг үндэслэн цахим архив, мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээллийн анхдагч боловсруулалт хийх;

5.4.4.ус, цаг агаар, орчны чанарын мэдээллийг хэрэглэгчид энгийн ойлгомжтой хэлбэрээр хүртээмжтэй хүргэх, архивын мэдээ баримтаар үйлчлэх.

Төрийн байгууллагуудын мэдээлэл