Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Дархан-Уул аймагт залуучуудын хөгжлийн сарын аяны хаалтын үйл ажиллагаа болов

Нэмэгдсэн: 2018-09-24 01:01:01

Дархан-Уул аймагт залуучуудын хөгжлийн сарын аяны хаалтын үйл ажиллагаа болов

Монголын Залуучуудын 22 дахь өдрийг угтан Дархан-Уул аймгийн ГБХЗХГазрын харьяа Залуучууд хөгжлийн төвөөс Залуучуудын хөгжлийн сарыг аяныг "Бидний Дархан" уриан дор 2018 дугаар сарын 25-аас 9 дүгээр сарын 22-ны өдрүүдэд зохион байгууллаа.Залуучуудын хөгжлийн сарын аяны хүрээнд Залуучууд хөгжлийн төв аймгийн Засаг даргын Тамгын газар болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж 10 гаруй мянган залуусыг хамруулсан 9 үйл ажиллагааг зохион байгуулсан.Залуучуудын хөгжлийн төвийн дэргэдэх Хувь хүний ур чадварыг хөгжүүлэх, манлайлагч залуусыг бэлтгэх, нийгэмд түүчээлэх зорилго бүхий “ЛИДЕР” залуучуудын клуб, урлагт дуртай залуусын “AVENGERS” клубээр дамжуулан хөгжих боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Мөн залууст нээлттэй ажлын байрны зарыг ХХҮГ-тай хамтран Даваа гараг бүр Залуус хөгжлийн төвийн байранд болон фэйсбүүк хаяг, болон 7037-7953 дугаараар бүртгэж байна.Залуучуудын хөгжлийн сарын хаалтын үйл ажиллагаанд Залуучууд театрын уран бүтээлчид, Харш хамтлаг болон Дархан хотын авьяаслаг залуучууд уран бүтээлээ өргөн барьж "Залуу ээжүүд холбоо" ТББ гарын бэлгээ гардуулж бяцхан хүүхдүүдээ дагуулан ирсэн хоёр ээжийг баярлуулжээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл