"АВТОТЭЭВРИЙН САЛБАРЫН ХОГ ХАЯГДАЛ-ШИЙДЭЛ" СЭДВЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нэмэгдсэн: 2017-09-18 09:38:24

Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв болон “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо хамтран "АВТОТЭЭВРИЙН САЛБАРЫН ХОГ ХАЯГДАЛ-ШИЙДЭЛ" сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

 Тус хэлэлцүүлэг нь :

  • Хог хаягдлын менежментийг сайжруулах,
  • Зам, тээврийн салбарын хувийн хэвшлүүдийн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх,
  • Зам, тээврийн салбараас гарч буй хог хаягдлыг байгаль орчин болон нийгмийн эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг олон нийтэд сурталчлан таниулах гэсэн гурван үндсэн сэдэвтэй бөгөөд автотээврийн салбарын хог хаягдлыг бууруулах, менежментийг сайжруулах, иргэдийн хог хаягдлын талаарх боловсролыг дээшлүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг олон нийтэд сурталчлах зорилготой юм.

Хэлэлцүүлгийн эхэнд Зам, тээврийн хөгжлийн яамны АТБХЗГ-ын дарга С.Батболд хэлэхдээ:

Автотээврийн салбар нь ачаа тээврийн 50 орчим хувийг, зорчигч тээрийн 98 хувийг дангаараа гүйцэтгэж байна. Судалгаанаас үзэхэд манай улсад 800 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг үүнээс нийслэл, орон нутагт 600 мянган тээврийн хэрэгсэл тогтмол хөдөлгөөнд оролцдог. Автотээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдэн гарч буй хог хаягдал нь хүрээлэн байгаа орчинд ихээхэн хор хохирол учруулж байна.

Манай автотээврийн салбар хөгжихийн хажуугаар тухайн салбараас гарч буй хог хаягдлын байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа хор нөлөөллийг багасгах, хэрхэн дахин боловсруулах болон устгах талаар хэлэлцэхээр өнөөдөр энд цуглаад байна гэлээ. 

Хамрах хүрээ, оролцогч талууд:
   - Уул уурхай хүнд үйлдвэрийн яам
   - Зам, тээврийн хөгжлийн яам 
   - Байгаль, орчин аялал жуулчлалын яам 
   - Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам 
   - Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам
   - Эрчим хүчний яам
   - Барилга, хот байгуулалтын яам 
   - Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам 
   - Автотээврийн үндэсний төв
   - Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 
   - Онцгой байдлын ерөнхий газар 
   - ШУТИС
   - Хот тохижуулалтын газар 
   - Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл