Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам

“ЗАСГИЙН ГАЗРЫН ЦОМ-2013” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ, ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА

Нэмэгдсэн: 2013-05-29 10:38:38

   Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Засгийн газрын цом -2013” спортын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилийн тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам ажилласан. 

   “Засгийн газрын цом-2013” энэхүү тэмцээнд Засгийн газрын яамдууд болон урилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албан хаагчид, баг, хамт олноос бүрдэж, шилжин явах цомын төлөө шударгаар өрсөлдлөө. Энэхүү тэмцээн урд жилүүдэд зөвхөн сагсан бөмбөгийн төрлөөр зохион байгуулагддаг байсан бол энэ удаад сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, ширээний теннис гэсэн спортын дөрвөн төрөл болон хүрээгээ тэлсэн нь өрсөлдөөнийг улам нэмэгдүүлсэн юм. 

   Мэргэжлийн тамирчдаас дутуугүй хүч хөдөлмөр, оюун ухаанаа уралдуулсан Засгийн газрын яамдуудын албан хаагчдаас бүрдсэн 600 гаруй баг тамирчид оролцсон “Засгийн газрын цом 2013” тэмцээн, ширүүхэн өрсөлдөөний дунд хоёр өдрийн турш үргэлжилж, энэ жилийхээ шилдэг тамирчин, баг, хамт олныг шалгаруулсан. Энэ удаагийн тэмцээний багийн нийлбэр оноогоор бусдыгаа манлайлж, шилдгийн шилдгээр УИХ-ын Тамгын газар тодорч, шилжин явах цомын эзэд боллоо.

  Сагсан бөмбөг /Эрэгтэй/

  1. байр - Сангийн яам
  2. байр - Хууль зүйн яам
  3. байр – ССАЖЯ

   Cагсан бөмбөг /Эмэгтэй/

  1. байр – Эрчим хүчний яам
  2. байр - УИХ-ын Тамгын газар
  3. байр – Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

   Гар бөмбөг / Эрэгтэй/

  1. байр –Батлан хамгаалах яам
  2. байр –УИХ-ын Тамгын газар
  3. байр – ССАЖЯ

  Гар бөмбөг / Эмэгтэй/

  1. байр –УИХ-ын Тамгын газар
  2. байр –ХАХНХЯ
  3. байр – Хөдөлмөрийн яам 

   Ширээний теннис /Эрэгтэй/

  1. байр –ХАХНХЯ-ны тамирчин Х.Төрболд
  2. байр –БШУЯ-ны тамирчин н.Мягмар
  3. байр – Уул уурхайн яамны тамирчин н. Мөнхцэнгэл

   Ширээний теннис /Эмэгтэй/

  1. байр –БШУЯ-ны тамирчин н.Ганцэцэг
  2. байр – УИХ-ын Тамгын газрын тамирчин н.Энхцэцэг
  3. байр – Эрчим хүчний яамны тамирчин н. Алтантунгалаг

   Шатар /Эрэгтэй/

  1. байр –УИХ-ын Тамгын газар тамирчин н.Алтан-Оч
  2. байр – БШУЯ-ны тамирчин н.Баасанжав
  3. байр – Хөдөлмөрийн яамны тамирчин н.Ренчиндорж

   Шатар /Эмэгтэй/

  1. байр –Гадаад харилцааны яамны тамирчин н.Батцэцэг
  2. байр – Барилга, хот байгуулалтын яамны тамирчин н.Болормаа
  3. байр –Сангийн яамны тамирчин н.Цэрэнлхам
Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл