Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам

Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын “Бид хамтдаа” өдөрлөгийг зохион байгуулллаа

Нэмэгдсэн: 2015-11-17 08:48:12

Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын “Бид хамтдаа” өдөрлөгийг зохион байгуулллаа

   Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2015 оныг Монгол улсын хөгжилд залуучуудын оролцоо уриан дор “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын бодит хэрэгцээг тэдний санал, санаачилгад үндэслэн хүргэх, шинэлэг, үр дүнтэй үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх зорилгоор “Материаллаг бус оюунлаг залуусын төлөө” уриан дор 2015 оны 11 сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын “БИД ХАМТДАА” өдөрлөгийг зохион байгууллаа.  

  Тус өдөрдөгт Баянгол дүүргийн 23-н хорооны хөгжлийн бэрхшээлтэй залуучууд болон  төрийн бус байгууллагын төлөөлөл болсон 200 гаруй залуус ороцов.  Энэхүү өдөрлөгийг зохион байгуулсанаар “Монгол улсын төрөөс залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлогын баримт бичиг”-ийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын “БИД ХАМТДАА” өдөрлөгөөс гарсан санал, санаачилгыг тусгах, Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудад тулгамдаж буй асуудлуудыг судалгаа, санал дээр үндэслэн тодорхойлж, зөвлөмж боловсруулан холбогдох байгууллагуудад хүргүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй залуучууд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засалтын үйлчилгээг хүртэж, мэдээ, мэдээллээр хангах зэрэг ач холбогдолтой юм.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл