Тэргүүлэх чиглэл

Хөдөлмөрийн яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй байна:

- Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөрлөх таатай орчныг бүрдүүлэх;

- Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурласан мэргэжилтэй ажилтан бэлтгэх мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог хөгжүүлэх, ажиллах хүчний зохистой нөөцийг бий болгох, ажиллах хүчний өрсөлдөх, хөрвөх чадварыг дээшлүүлэх;

- Иргэд, аж ахуйн нэгж, орон нутгаас гарч байгаа үүсгэл санаачлага, өрхийн болон хувиараа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүй иргэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан, залуучуудыг хөдөлмөр эрхэлж орлогоо нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх замаар нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтад оролцуулах;

- Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, иргэдийн амьдралын чанар, түвшинг дээшлүүлэх;

- Хөдөлмөрийн салбарын хүний нөөцийн чадавхи, зохион байгуулалтыг сайжруулах замаар үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг тасралтгүй дээшлүүлэх.

Стратегийн зорилт

Хөдөлмөрийн яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

- Хөдөлмөрийн харилцааны хөгжлийг төлөвлөх, бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

- Санхүү, сангийн бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх;

- Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, хууль эрх зүйн болон дотоод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;

- Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

- Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

- Хөдөлмөрийн хүрээний бодлогын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дотоодын хяналт, шалгалт, аудит хийх, статистик мэдээ гаргах, хэрэглэгчийг судалгаа, мэдээллээр хангах.

Эрхэм зорилго

Хөдөлмөрийн яамны эрхэм зорилго нь хөдөлмөрлөх таатай орчин болон хөдөлмөрийн зах зээл дэх тэгш боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар иргэдийг ажилтай, орлоготой болгоход оршино.

Төрийн байгууллагуудын мэдээлэл