ТЗУГ-ын дарга Б.Үнэнбат Тайваны төлөөлөгчидтэй уулзлаа

Нэмэгдсэн: 2016-12-15 13:19:37

          ТЗУГ-ын дарга Б.Үнэнбат Тайваны төлөөлөгчидтэй уулзлаа

ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Үнэнбат Тайваны ХЗЯ-ны Хууль зүйн академийн ерөнхийлөгч хатагтай Пи Ху Цай тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уг академи нь Монголын Прокурорын байгууллагын албан хаагчдыг жил бүр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулдаг байна. Төлөөлөгчид энэ жилийн сургалтад хамрагдах албан хаагчдын хичээлийн хөтөлбөрийг эцэслэн тохиролцсон байна. Тайваны Хууль зүйн академийн ерөнхийлөгч Пи Ху Цай уулзалтын үеэр “Монголд жавар тачигнасан өвөл болж байгаа ч Монголчууд халуун дотноор угтан авч байна” гэсэн юм. Монголын прокурорын байгууллага, Тайваны Хууль зүйн академи хамтын ажиллагаа улам өргөжүүлж, Тайваны сургагч багш нар Монголд айлчилж, хичээл заахаар болсныг дуулгав. ТЗУГ-ын дарга Б.Үнэнбат Тайваны төлөөлөгчидтэй уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд ХЗДХЯ чиг үүрэг, бүтэц, хууль эрх зүйн шинэтгэлийн талаар танилцууллаа. 

Төрийн байгууллагуудын мэдээлэл