ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна/2015.01.07/

Нэмэгдсэн: 2015-01-07 17:29:05

ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна/2015.01.07/
2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10.00 цагийн байдлаар

МОНГОЛ УЛСАД

Агаарын чанарын төлөв байдал, Нийслэлд:

2014 оны 12 дугаар сарын 29-нөөс 1 дүгээр сарын 4-ний хооронд Нийслэл хот дахь агаарын бохирдол гэр хорооллын орчимд “их”, “маш их” бохирдолтой, бусад хэсгээр “дунд зэргийн” болон “их” бохирдолтой байна (Хүснэгт).

Агаарын чанарын төлөв байдал, Нийслэлд


 Архины хордлогын улмаас 228 хүн эмнэлэгт ханджээ

2014 оны 12 дугаар сарын 30-аас 1 дүгээр сарын 4-ний хооронд Нийслэлийн эмнэлгүүдэд архины хордлогын улмаас нийт 228 хүн хандаж, 25 нь хэвтэн эмчлэгдсэн байна. Энэ үзүүлэлт нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 17.1%-иар (39) өссөн үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: НЭМГ

 Малын галзуу өвчин бүртгэгджээ

Төв аймгийн Баянцогт, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумдад 2 үхэр галзуу өвчнөөр өвчилсөн байна. Тухайн газарт 14 хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Эх сурвалж: ОБЕГ

ДЭЛХИЙ ДАХИНД

 Эбола вируст халдвар, халдварын мэдээг хүргэж байна

Нэгтгэсэн мэдээллээр дэлхийн 10 улсад (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи) Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, 12 дугаар сарын 31-ний байдлаар 20272 хүн өвчилж, 7954 (39%), 678 эрүүл мэндийн ажилтан өвчилсөний 382 (56%) нь нас баржээ.

2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар эрчимтэй тархалттай Либери, Гвиней, Сьерра-Леон улсад нийт 20656 хүн өвчилж, 8220(39%)хүн нас баржээ.

Эх сурвалж: ДЭМБ

Ойрхи-Дорнодын Коронавируст халдварын талаархи мэдээлэл

Саудын Араб, Жордан улсад Ойрхи-Дорнодын коронавируст халдвараар өвчилсөн 4 шинэ тохиолдол, 1 нас баралтыг мэдээлсэн байна. Дэлхий дахинд нийт 944 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 348 (36.8%) нас барсан байна.

Эх сурвалж: ДЭМБ

Төрийн байгууллагуудын мэдээлэл