ГХЯ-ны үйл ажиллагааны эрхэм зорилго

Гадаад харилцааны яамны эрхэм зорилго нь Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд олон улсын таатай гадаад орчинг бүрдүүлэхэд оршино.

Энэ эрхэм зорилгыг биелүүлэхдээ Монгол Улсын гадаад харилцааг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд тодорхойлсон зарчим, чиглэлийг улс орны болон дэлхий дахины шинэ нөхцөл байдалтай уялдуулан тууштай хэрэгжүүлж, үндэсний язгуур эрх ашиг, тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг идэвхтэй явуулах, гадаад бодлогын залгамж чанар, нэгдмэл байдлыг эрхэмлэж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, олон улсын хамтын нийгэмлэгт эзлэх байр суурийг бэхжүүлэх үйл ажиллагааг тууштай үргэлжлүүлэх зорилтуудыг удирдлага болгоно.Гадаад харилцааны салбарын стратегийн зорилт 2013-2016


•   Хилийн чанадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаална
•   Дэлхийн улс орнуудтай бодит харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлнэ
•   Бүс нутаг дахь байр сууриа бэхжүүлнэ
•   Эх орныхоо нэр хүндийг өргөж, улсаа дэлхий нийтэд таниулна
•   Дипломат алба, үйл ажиллагааг шинэчилнэ

Төрийн байгууллагуудын мэдээлэл