ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

Нэмэгдсэн: 2016-08-19 15:59:34

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ
Монгол Улсынхаа гал голомтыг мөнхөд бадраах ариун үүргээ нэр төртэй биелүүлж яваа Эрчим хүчний салбарын нийт хамт олон, үе үеийн ахмад буурлууд, салбарын хөгжлийн төлөө нэгэн зорилгоор түүхийг бүтээлцэж буй хувийн хэвшилд ажиллаж байгаа мэргэжил нэгт хамт олон та бүхэндээ Эрчим хүчний салбарын ажиллагсадын өдрийг тохиолдуулан баярын мэндчилгээ дэвшүүлье.

Манай салбарын хамт олон улс эх орныхоо хэрэглээний өсөлтөд шаардагдаж байгаа цахилгаан, дулааны эх үүсвэрүүдийг болон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудыг байршил, хүчин чадлын хувьд оновчтой тогтоож, хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангах зорилт тавин ажиллаж байна.

Монгол орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэх үйлсэд оюун ухаан, хүч чадлаа дайчлан ажиллаж байгаа салбарын нийт хамт олондоо ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсч, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД  П.ГАНХҮҮ

2016.08.19

 

Төрийн байгууллагуудын мэдээлэл