АМЕРИКИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Нэмэгдсэн: 2016-08-11 10:12:03

Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү өнөөдөр буюу энэ сарын 11-­нд АНУ-­аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдалыг АНУ-ын Мянганы хөгжлийн сангийн төлөөлөгчдийн хамт хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Женифер Зимдал Эрчим хүчний сайдаар шинээртомилогдсонд П.Ганхүүд баяр хүргэв. Эрчим хүчний сайд П.ГанхүүЭлчин сайд Женифер Зимдалд талархал илэрхийлж, “Шинэ засгийн газар байгуулагдаад удаагүй байна. ЭХЯ-ны хувьд ч гэсэн бүтэц бүрэлдэж бүрэн амжаагүй байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрчим хүчний салбарт хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөж байгаа энэ чухал үед Мянганы хөгжлийн сангийн төлөөлөгчдийн хамт Таныг хүлээн авч уулзаж байгаа нь их ач холбогдолтой юм” гээд ЭХЯ-ны зүгээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлынхаа талаар товч танилцуулж, цаашид хамтарч ажиллахад таатай байх болно гэв.

Элчин сайд Женифер Зимдал АНУ-­ын Мянганы сорилтын сан нь өмнө нь Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Салхитийн салхин цахилгаан станцыг барьж байгуулах болон Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн билээ. Одоо Мянганы сорилтын санхоёр дахь компакт гэрээний хөрөнгө оруулалтыг бүхэлд нь Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулахад чиглэсэн шийдвэр гаргасан тул энэ талаар судлаж танилцахаар АНУ-ын Мянганы хөгжлийн сангийн төлөөлөгчдийн хамт ирлээ. Улаанбаатар хотын хүн амын талаас илүү нь амьдардаг гэр хорооллын усан хангамж, хөрсний бохирхдлоос үүдсэн гүний усны бохирдлыг тодорхой хэмжээгээр шийдвэрлэхэд уг хөрөнгө оруулалт чухал юм” гээд ингэж бид хамтарсан уулзалт зохион байгуулснаар хамтын ажиллагааны тодорхой чиглэлүүдээ тохиролцоно гэдэгт найдаж байна гэв.

Уулзалтад оролцогчид Мянганы сорилтын сангийн хоёр дахь төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах замаар эдийн засгийн өсөлтийг хангах нэг нөхцөл бүрдэнэ гэдэгт санал нэг байгаагаа илэрхийлэв.

Уулзалтад ЭХЯ-ны Төрийн наийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Баярмагнай, сайдын зөвлөх Ц.Баярбаатар нар оролцлоо.

 

Төрийн байгууллагуудын мэдээлэл