ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Нэмэгдсэн: 2016-08-08 16:12:43

Эрчим хүчний яамны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн 2016оны наймдугаар сарын 8-нийөдөр боллоо. Уг зөвлөгөөнд Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү, дэд сайд Т.Гантулга нар оролцож, харьяа үйлдвэр, компанийнзахиралуудаас хариуцаж байгаа ажлынх ньталаар товч мэдээлэл сонсч, үүрэг даалгавар өглөө.

Юуны өмнө өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад онцгойанхаарч, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт болон улсынтөсвийн тодотгол, ирэх жилийн төсөвт оруулах саналааяаралтай гаргаж өгөхийг үүрэг болгов.

Эрчим хүчний сайд П.Ганхүү хэлэхдээ “Улсын төсөв хүнд байгаа энэ үед өвөлжилтийн бэлтгэлийг хангахдаа хөрөнгө оруулалтыг хамгийн бага түвшинд байлгахуйцаар хэмнэлттэй тооцож ажиллах хэрэгтэй. Ялангуяа Дорнод бүсийн эрчим хүчний систем, Алтай-Улиастайн эрчим хүчний системд хүндрэл учирч болзошгүй байгааг анхаарах хэрэгтэй.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгах саналаа Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлоготой уялдуулж, дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд дэлгэрэнгүй төлөвлөгөөний хамт гаргах ёстой.

Урьд нь тооцоо судалгаагүй олгогдсон тусгай зөвшөөрлүүдийг эргэж харах шаардлагатай байна.

ЭХЯ-д Түлшний газар шинээр байгуулагдаж, эрчим хүчний нүүрс үйлдвэрлэдэг Багануур ТӨХК, Шивээ-Овоо ТӨХК-ний харьяалал өөрчлөгдөж ирж байна. Иймд манай цахилгаан станцууд нягт хамтарч ажиллах ёстой.

Эрчим хүчний салбарын хувьчлалд онцгой анхаарч, оролцоог хангах хэрэгтэй. Эцэст нь сахилга хариуцлагыг чанд сахиж, гүйцэтгэлийг хяналтыг барьж ажиллахыг үүрэг болгож байна. Байгууллага бүр ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд тодорхой төлөвлөгөө гаргах хэрэгтэй” гэв.

Төрийн байгууллагуудын мэдээлэл