ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТЫН ҮЕЭР ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТАЛААР ХӨНДЛӨӨ

Нэмэгдсэн: 2016-06-24 08:50:58

  Узбек улсын Ташкент хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын дээд хэмжээний гурван талт уулзалт боллоо. Энэ уулзалтанд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Хятадын хөнгөлттэй зээлээр Эгийн голд барих усан цахилгаан станцын талаарх хэлсэн үгийг Оросын болон гадаадын хэвлэлүүд өлгөн авч бичлээ. Эгийн голд усан цахилгаан станц барих төсөл нь Монгол Улсын хойхон талд ОХУ-ын нутаг дэвсгэрт оршдог Байгаль нуурын экологийн тэнцвэрт байдалд нөлөөлж болзошгүй хэмээн санаа зовинож байгаагаа В.Путин илэрхийлээд “Энэ асуудлыг Хятадын болон Монголын талтай судалж үзэх хүсэлтэй байна, хэрвээ шаардлагатай гэвэл Монгол Улсад нийлүүлэх эрчим хүчээ нэмэгдүүлж болно” хэмээн хэлжээ.   

Төрийн байгууллагуудын мэдээлэл