ЭХЯ-ны баг тамирчид хоёр дахь удаагаа цомын эзэн боллоо

Нэмэгдсэн: 2016-06-07 12:13:15

ЭХЯ-наас зохион байгуулсан "Засгийн газрын цом-2016" спортын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Шатар, Теннисний төрлөөр яамдын аппаратын ажилтнууд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Нэгдсэн дүнгээр ЭХЯ-ны баг тамирчид 3 алт, 3 мөнгөн медаль авч тэргүүн байр эзлэн "Засгийн газрын цом"-ын эзэн боллоо. Удаахь байранд БСШУЯ-ны баг тамирчид 1 алт, 3 мөнгөн медаль авч, БХЯ-ны баг тамирчид 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль авч тус тус шалгарлаа.Баг тамирчдын шагналыг ЭМСС-ын сайд С.Ламбаа, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Намхайнямбуу,БХЯ-ны газрын дарга, Бригадын генерал Д.Сайханбаяр, ЭХЯ-ны газрын дарга Н.Бат-Эрдэнэ нар гардуулж баяр хүргэлээ. 

ИйнхүүЭХЯ-ны баг тамирчид хоёр дахь удаагаа Засгийн газрын цомын эзэн боллоо.

Дараа жилийн Засгийн газрын цомын тэмцээнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар зохион байгуулахаар боллоо. 

Төрийн байгууллагуудын мэдээлэл